Нийгэм мэдээ

Senzu: Бүгдэд нь баярлалаа, бүх зүйлд уучлаарай

The MongolZ багаас өнөөдөр тус багийн тоглогч Senzu /М.Азбаяр/ сэлгээний тоглогч буюу inactive статуст шилжиж байгаа талаар мэдээлсэн.

Үүний дараа Senzu өөрийн твиттер хуудаснаа дараах мэдэгдлийг гаргажээ. Тэрбээр, "Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна, энэ шийдвэр гэнэт гаргасан шийдвэр биш байсан. өөрийн гэр орноосоо явж байгаа мэт санагдаж байна. Бид хамтдаа маш олон дурсамж бүтээсэн. Хамгийн хайртай хүмүүстээ хамгийн сайхан бүхнийг хүсье. Биднийг дэмжиж ирсэн хүмүүсээсээ уучлалт гуйя, муу мэдээ дуулгасанд уучлаарай. Та бүхний өгсөн энэ гайхалтай боломж байгаагүй бол өнөөгийн би байхгүй байх байсан. Зүгээр л бүгдэд нь баярлалаа, бүх зүйлд уучлаарай гэж хэлмээр байна" гэжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гадаадаас их юм сураарай

Холбоотой мэдээ

Back to top button