Путинтэй хийх уулзалт нуран унасны дараа Трамп ОХУ-д хориг тавилаа

ОХУ-ыг дайныг дуусгах итгэл үнэмшилгүй байна хэмээн АНУ хориг арга хэмжээ авчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2025.10.21/ мэдэгдэл хийхдээ “Ямар ч үр дүнгүй уулзалт хиймээргүй байна” хэмээн Путинтэй товлосон хэлэлцээгээ цуцалсан. Үүнээс нэг хоногийн дараа АНУ ОХУ-ын томоохон газрын тосны компаниудад шинэ хориг тавьжээ.
АНУ-ын Сангийн яам мэдэгдэл хийхдээ ОХУ дайны машинаа санхүүжүүлэх чадавхыг нь бууруулахын тулд Роснефть, Лукойл компанийг онилж байна гэсэн юм. Трамп ерөнхийлөгчийн эрхийг авснаас хойш Цагаан ордны Украины дайны талаар бодлого хоёрдмол байсаар ирсэн. АНУ нэг бол Москвад шахалт үзүүлж нөгөө бол ятган сэнхрүүлэх гэж оролдож байсан юм. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд Трамп Москвагийн эсрэг хориг тавихаас татгалзах мэт өнгө аястай зүйл ярьсан. Тэгвэл Цагаан ордон ийнхүү огцом эргэлт хийж ОХУ-д хориг оноолоо.
Сангийн сайд Скотт Бессент хэлэхдээ “Одоо хүний амь үрэгдэж буй явдлыг зогсоож, нэн даруй гал зогсоох цаг нь ирсэн” гэжээ. Түүнийг ингэж хэлсний дараа газрын тосны үнэ өсөж, баррель нь 2 орчим ам.доллароор нэмэгдсэн байна. Путин дайныг зогсоохыг зөвшөөрнө гэж найдсан тул Трамп хориг арга хэмжээ ав гэх шахалтыг эсэргүүцсээр ирсэн юм. Трампын тэвчээр барагдаж байгаа гэж АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтнууд олон сарын турш ярьсан. Путин буулт хийх шинжгүй байсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хошного Трамп
Трамп гэдэг өвгөн Орос, Украйны дайныг дуусгана гэж хэлчээд Украйнд зэвсэг нийлүүлээд, Украйныг дэмж гэж Европод шах�##�т үзүүлдэг хорон этгээд. Хаа газрын эр эм, тагжгар, гоонз санаа муутууд өөрсдийн хорондоо өөрсдөө идэгдэж үхдэл болдог ертөнцийн жам байнаа. Эхнээсээ сүйрэл нь явагдаад эхэлсэн байна лээ. Путин Трампад ёстой пионер мад тавих байлгүй. Горьдсоны чинь гарз шүү.
ПУТИН ОРОС ороныг дайн хийж аварна гэдэг
дэмий.хийрхэл!
Зөв
Одоо зөв хийсэн бна мундаг бна трамп