Гэмт хэрэг

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх "Шижир алт”-ын О.Баттөмөрийг өнөөдөр шүүнэ

“Монголросцветмет” ХХК-ийн охин компани "Шижир алт” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Баттөмөрт холбогдох хэргийг өнөөдөр шүүхээр хэлэлцэнэ.

Прокуророос Эрүүгийн хуулийн 22.10 буюу "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" заалтаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Өнгөрсөн зургадугаар сард АТГ-аас хэргийг шалгаж, О.Баттөмөрийг албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа тендер сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авалт хийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй үндэслэлээр прокурорт шилжүүлээд байсан юм.

О.Баттөмөр 2017 онд "Шижир алт" ХХК-ийн захирлаар томилогдсон. Харин 2020 онд захирал нь солигдсон юм. Одоо Булган аймгийн гаралтай, жүдоч Б.Ариун-Эрдэнэ тус компанийг удирдаж байгаа. Харин О.Баттөмөрийг УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү, Э.Анарын найз гэдгээр нь улс төрийн хүрээнд ярьдаг юм.

22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

1.Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button