УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын Бага хурлын шинэ бүрэлдэхүүн өнөөдөр 16.00 цагт хуралдахаар товложээ

2025.11.15-нд эхэлсэн Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал гурван өдрийн турш үргэлжилж, өнөөдөр /2025.11.18/ өглөөний 06.50 цагт өндөрлөлөө.

Эхний өдөр даргаа, удаах өдөр дүрмээ, гурав дахь өдрөө Бага хурлын гишүүдээ сонгов. Мөн Хяналтын Ерөнхий хорооны бүрэлдэхүүнээ шинэчилсэн. Тэгвэл шинээр эмхлэн байгуулагдсан Бага хурал өнөөдөр /2025.11.18/ 16.00 цагаас хуралдахаар товложээ.

Бага хурал нь намын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчлэн баталдаг. Цаашлаад Удирдах зөвлөл нь намын генсек, нарийн бичгийн дарга нараа хэлэлцэх юм.

МАН-ын дүрэмд:

  • 25.1. Монгол Ардын Намд гүйцэтгэх төв байгууллага нь Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл байна.  
  • 26 дугаар зүйл. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл  
  • 26.1. Удирдах Зөвлөлийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн даргыг оролцуулан 29 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Бага хурлаас намын Их хурлын бүрэн эрхийн хугацаагаар сонгоно.  
  • 26.2. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүний 25 хувь намын анхан, дунд шатны төлөөлөл байна.  
  • 26.3. Удирдах Зөвлөлийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга толгойлно.  
  • 26.4. Удирдах Зөвлөл ажлаа намын Бага хуралд тайлагнана.

Бага хурлын гишүүдийн талаарх өмнөх мэдээллийг доорх линкээр уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button