НИЙГЭМНийгэм мэдээ
Бүх нийтийн амралтын өдрүүдээр зарим хилийн боомтууд ажиллахгүй

Энэ сарын 21-ны өдөр буюу ирэх баасан гарагт “Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр" буюу Монгол бахархлын өдөр тохиож бүх нийтээрээ амрах юм. Түүнчлэн энэ сарын 26-нд "Бүгд Найрамдах Улс тунхагласан" баяр тохиож байна.
Тэгвэл эдгээр өдрүүдэд Цагааннуур, Ханх, Боршоо, Арцсуурь, Тэс, Ульхан зэрэг боомтууд түр хаана. Мөн БНХАУ-тай авто замаар холбогддог боомтууд болох Замын Үүд, Хавирга, Ханги, Гашуунсухайт, Шивээ хүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Булган зэрэг боомтууд түр амрах аж.

Зургийг: Зам тээврийн яам
Харин “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Алтанбулаг автозамын, Сүхбаатар, Эрээнцавын төмөр зам болон автозамын, Замын-Үүд дэх төмөр замын боомт энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.