Улс төрийн мэдээ

Евроазийн эдийн засгийн холбоотой хийх түр хэлэлцээрийг пүрэв гарагт чуулганаар хэлэлцэнэ

Энэ долоо хоногийн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Евроазийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх тов бий.

Эргэн сануулбал, уг холбооны гишүүн 5 орон руу Монголын зүгээс нийт 38 нэр төрлийн барааг экспортлох, буцаагаад тус улс орнуудаас манай улс руу 227 нэр төрлийн барааг хөнгөлөлттэй гаалийн тарифаар импортлох тухай хэлэлцээр юм.

Эхний удаад түр хэлэлцээг гурван жилийн хугацаатай хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл сунгах, цуцлах боломжтой хэмээн санаачлагчдын зүгээс тайлбарлаж буй.

Түр хэлэлцээрийг соёрхон баталбал наана нь хэлэлцээрийг үндэслэлгүй цуцлах, аливаа маргаан гарах зэрэг асуудал үүсвэл ЕАЭЗХ-ны шүүхээр шийдвэрлэх юм. ЕАЭЗХ-ны шүүх нь тус холбооны комиссын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлыг хэлэлцэхээс гадна гишүүн оронд бүртгэлтэй аж ахуй нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн бусад үйл ажиллагааны маргааныг мөн хэлэлцдэг онцлогтой.

Т.БАТСҮРЭН

Холбоотой агуулгыг хавсаргав

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button