СпортСПОРТ

3Х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг "Бөртэ чоно-2025" наадамд нэр дэвшлээ

Спортын салбарын шилдгүүдийг шалгаруулах “БӨРТЭ ЧОНО-2025" наадам энэ сарын 10-нд 18:00 цагаас "Чингис зочид буудал"-д болох аж. Тус наадамд нэр дэвшиж буй баг тамирчдын мэдээллийг хүргэж байна.

“БӨРТЭ ЧОНО-2025" НААДМЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧ Т.ТУЛГА

Хорватын нийслэл Загреб хотноо болсон 2025 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн амжилтаар “Бөртэ Чоно-2025" наадмын шилдэг тамирчинд нэр дэвшиж байна.

“БӨРТЭ ЧОНО-2025" НААДМЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧ Л.АЛТАНЦЭЦЭГ

Боксын 2025 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн амжилтаар “Бөртэ Чоно-2025" наадмын шилдэг тамирчинд нэр дэвшиж байна.

“БӨРТЭ ЧОНО-2025" НААДМЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧ Б.АЧБАДРАХ

“Милан Кортина- 2026” өвлийн олимпын наадамд гүйлтийн цанын төрөлд өрсөлдөх эрхээ авч, дугуйт цанын Азийн цомын хүрэл медаль хүртсэн амжилтаар “Бөртэ Чоно-2025" наадмын шилдэг тамирчинд нэр дэвшиж байна.

“БӨРТЭ ЧОНО-2025" НААДМЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧ Б.ГАНХАЙЧ

Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн амжилтаар “Бөртэ Чоно-2025" наадмын шилдэг тамирчинд нэр дэвшиж байна.

“БӨРТЭ ЧОНО-2025" НААДМЫН ШИЛДЭГ БАГТ НЭР ДЭВШИГЧ 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ ТАМИРЧИД ( ЭМЭГТЭЙ)

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн амжилтаар “Бөртэ Чоно-2025" наадмын шилдэг багт нэр дэвшиж байна.

“БӨРТЭ ЧОНО-2025" НААДМЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧ Д.ЭНХТҮВШИН

Монголын гимнастикийн спортын 104 жилийн түүхэнд анх удаа насанд хүрэгчдийн ангилалд Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний харайлтын төрөлд IV байрт шалгарсан амжилтаар “Бөртэ Чоно-2025" наадмын шилдэг тамирчинд нэр дэвшиж байна.

“БӨРТЭ ЧОНО-2025" НААДМЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧ Б.ГАНЗОРИГ

Уламжлалт харвааны ДАШТ-ий алтан медаль хүртсэн амжилтаар “Бөртэ Чоно-2025" наадмын шилдэг тамирчинд нэр дэвшиж байна.

“БӨРТЭ ЧОНО-2025" НААДМЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧ Т.ХАНГАЛ

Тайландын волейболын дээд лигийн аварга, шилдэг довтлогч, Азийн“Аваргуудын лиг”-ийн тэмцээний шилдэг 8-д шалгарсан амжилтаар “Бөртэ Чоно-2025" наадмын шилдэг тамирчинд нэр дэвшиж байна.

"БӨРТЭ ЧОНО-2025" НААДМЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧ Г.МОНГОЛЖИН

"NoGi" төрлийн ДАШТ-ий мөнгө, Бүсний ангилалтай ДАШТ-ий хар/бор бүсний ангилалд хүрэл, Зүүн Азийн АШТ-ий алтан медаль хүртсэн амжилтаар “Бөртэ Чоно-2025" наадмын шилдэг тамирчинд нэр дэвшиж байна.

Эх сурвалж: МҮОХ

Б.АЗЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button