Гадаад мэдээ

Pantone Color: "Cloud Dancer" энх тайван, шинэчлэлтийн бэлгэдэл

"Pantone Color Institute" 2026 оны өнгөөр “Cloud Dancer”-ийг нэрлэлээ. Анх удаа цагаан өнгө сонгож байгаа нь дэлхийн үймээн дунд тайвшрал, шинээр эхлэлийн мэдрэмжийг илэрхийлж, буй үйлдэл гэж салбарынхан тайлбарлаад байгаа юм.

Тус инстутийн захирал Лиатрис Айсеман CNN-д ярилцлага өгөхдөө, "Энэ өнгө нь шинэ эхлэлийг бэлгэддэг. Тиймээс шинэчлэгдэх хүсэлт, өөрчлөлт болон энх тайвныг бэлгэдэх учиртай. Мөн энэ өнгийг хүйтэн ба дулаан өнгөний суурийг тэнцвэртэй агуулсан. Хэрэв бид хэт хурц, оптик цагаан өнгийг сонгосон бол бидний хайж буй мэдрэмж, үнэнч, эгэл чанар нь алдагдана. Бүр эсрэгээрээ "тусгаарлагдсан" хүйтэн байдлыг илэрхийлэх байсан" гэжээ.

Өмнөх жилүүдийн Pantone-ийн оны өнгөний сонголтуудын дунд 2025 оны “Mocha Mousse” буюу “дулаахан мэдрэмж төрүүлсэн, тайвшруулсан хүрэн туяа”, мөн 2024 оны “Peach Fuzz” буюу “энх тайван, нам гүм байдлыг мэдрүүлэх хөнгөн, жимслэг өнгө” байжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button