Нийгэм мэдээ

Алтай-Улиастайн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах батарей хуримтлуурын станц ашиглалтад орлоо

”Том нар энержи” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт 110/35/6 кВ-ын “Алтай” дэд станцын 110 кВ-ын ил хуваарилах байгууламжийн өргөтгөл, 110/10 кВ-ын 12.5 МВА-ын дэд станц, 10 МВт-ын хүчин чадалтай 42 МВт*ц-ийн багтаамжтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дууссантай холбогдуулан 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад орууллаа.

Тус батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноор Алтай-Улиастай эрчим хүчний системийн оргил ачаалалд оролцож, хоногийн бага болон оройн оргил ачааллын зөрүүг бууруулах, Алтай-Улиастай эрчим хүчний систем нь Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системээс тусгаарлагдсан тохиолдолд системийг сэргээж хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн горимыг тохируулахад оролцох зэрэг чухал ач холбогдолтой төсөл юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button