Оросууд энэ онд дайн дуусаасай гэж хүсэж байна
2025 он улиран одож 2026 он эхэлж буй энэ үед ОХУ-ын олон иргэн энэ жил Украины дайн дуусгавар болоосой гэж найдаж байна. Дөрвөн жил шахам үргэлжилсэн энэхүү цуст мөргөлдөөний улмаас хоёр талд олон арван мянган цэрэг алдаж, сая сая хүн эх орноосоо дүрвээд байгаа.
Өнгөрсөн жил АНУ-ын ахлан явуулсан энхийн хэлэлцээ мөргөлдөөнийг зогсоож чадаагүй. Тэгвэл "The Moscow Times" сонинд ярилцлага өгсөн оросууд энх тайван тогтоно гэж найдсаар буйгаа илэрхийлжээ.30 настай Андрей "Эх орон нэгтнүүддээ хүсэх ганцхан зүйл бол дайн дуусаасай гэх хүсэл байна" гэж хэлсэн байна.
ОХУ-ын хамгийн том санал асуулгын хараат бус төв болох "Левада" арваннэгдүгээр сард нэгэн асуулга явуулсан юм. Тэрхүү санал асуулгаар оросуудын дийлэнх буюу 65 орчим хувь нь энхийн хэлэлцээ хийх цаг болсон гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Москвагийн нэгэн оршин суугч нууцлах нөхцөлтэйгөөр "Орост жинхэнэ ид шид тохиогоосой гэж би хүсэж байна. Учир нь миний бодлоор зөвхөн ид шид л энх тайван тогтоож, эсвэл ядаж тулааныг түр зогсооход тусалж чадна. Байнгын түгшүүр, хязгаарлалт дунд амьдарч байгааг дуусгана гэвэл юу ч байсан хамаагүй" гэсэн байна.
Украины хувьд 2025 онд ОХУ-ын довтолгоо ширүүссэнтэй учир дайны хамгийн хүн хүчний хохиролтой жилүүдийн нэг байлаа. НҮБ-ын мэдээлснээр нэгээс арваннэгдүгээр сарын хооронд энгийн иргэн бэртэн гэмтэж, нас барсан тохиолдол 2024 оны мөн үеийнхээс 24 хувиар өсжээ.
ОХУ-ын зэвсэгт хүчин дайны талбарт зарим ахиц гаргасан ч фронтын шугам ерөнхийдөө өөрчлөгдөөгүй хэвээр байгаа юм. Байлдааны улмаас хоёр тал ихээхэн хохирол амссаар байна.
"Медиазона" болон "BBC Russian"-ий тооцооллоор дайн эхэлснээс хойш ОХУ-ын 156 мянга гаруй цэргийн албан хаагч амиа алдсан нь батлагджээ. Бодит тоо үүнээс илүү их байх магадлалтай гэж хүмүүс үзэж буй.
Энхийн хэлэлцээ хийх хүчин чармайлт байсан ч хоёр тал өөрсдийн үндсэн шаардлагууд дээрээ буулт хийхээс татгалзаж байгаа юм. Ялангуяа Москва өөрийн байр суурь дээр хатуу зогсож буй. Оросын нэгэн цэргийн албан хаагч дайн хэзээ дуусах талаар "The Moscow Times" ярихдаа "Цэргүүд 2026 онд нөхцөл байдал ямар нэгэн замаар илүү тодорхой болоосой гэж чин сэтгэлээсээ найдаж байна" гэж хэлжээ.

Тэр нэмж хэлэхдээ “Урт хугацааны энх тайван тогтоно гэсэн итгэл бага байгаа. Гэхдээ бид Украины нийгэмд томоохон өөрчлөлт гарч, аз таарвал дэглэм солигдоно гэж хүлээж байна" гэсэн юм. Кремль Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн бүрэн эрхт хугацаа дууссан тул хууль ёсны удирдагч биш гэж хэлдгийг тэр цэрэг давтав. Гэвч Украин дайны хууль дор төр нь үйл ажиллагаа явуулж байгаа. Дайны хууль ямар нэгэн сонгууль явуулахыг хориглодог. Тэр цэрэг "Хүний амь бага эрсдээсэй гэж хүсэж байна" гэж нэмж хэлсэн байна.
Москва 2022 онд Украин руу цэргээ оруулж, түрэмгийлснээсээ хойш иргэдээ дайны нөлөөллөөс хамгаалахыг хичээж ирсэн. Гэвч дөрөв дэх жилдээ орж буй энэ дайн энгийн иргэдийн өдөр тутмын амьдралд бага багаар илүү шигдэн орсоор байна. Дайныг эсэргүүцэх эсвэл ОХУ-ын зэвсэгт хүчнийг шүүмжлэхийг хориглосон хууль, цэрэг татлага, барууны хориг арга хэмжээний улмаас үүсэж буй эдийн засгийн хүндрэл гэх мэт хүчин зүйлс оросуудын энгийн өдөр тутмын амьдралыг хүндрүүлж буй.
Айл өрхийн санхүүд ирж буй дарамт дайны нөхцөлд огцом нэмэгдсэн. Оросуудын 87 орчим хувь нь энэ жил шинэ оноо тэмдэглэхээр төлөвлөж байгаа ч олон хүн баярын зардлаа танана гэж хэлсэн нь санхүүгийн хувьд хүндрэлтэй тулгарсныг харуулж буй. Москвад амьдардаг нэгэн эмэгтэй "Би өмнө нь ийм зүйлийг хэзээ ч туулж байгаагүй. Орлогын хэмжээнээсээ үл хамааран хүн бүр үнийн өсөлт, татварын нэмэгдэлд гомдоллож байна" гэж хэлсэн юм.
ОХУ 2025 оноос Telegram, WhatsApp, FaceTime зэрэг мессеж илгээх үйлчилгээнүүдийг хязгаарлаж эхэлсэн. Өмнө нь тус улс Facebook, Instagram, X-д хандах эрхийг хаасан. Энэ нь өдөр тутмын амьдралд нь саад болж байгааг тэр эмэгтэй онцолжээ.
Цахим орчин дахь хязгаарлалт үүгээр зогсохгүй. 2025 онд батлагдсан хуулиар интернэтээс экстремист материал зориудаар хайсан тохиолдолд торгууль төлдөг болсон. ОХУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан экстремист материалын жагсаалтад багтсан аливаа агуулгыг хайсан тохиолдолд торгууль ногдуулна. Тэрхүү материал нь олон зуун хуудас урт юм.
Хүний эрхийн төлөөх "OVD-Info" байгууллагын мэдээлснээр 2025 оны эхний хагаст ОХУ-ын албан тушаалтнууд улс төрийн шалтгаанаар дор хаяж 173 хүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тус байгууллага "Улс төрийн зорилготой үүсгэсэн эрүүгийн хэргийн тоо 2022 онд огцом өссөнөөс хойш буурсаар байгаа" гэсэн юм. Гэхдээ энэ нь дайныг эсэргүүцсэн хүмүүст хатуу ял оноосноос болж иргэд үзэл бодлоо илэрхийлэх нь буурсантай холбоотой байж магадгүй гэж “OVD-Info” мэдэгдсэн байна.
Зарим Оросууд дайны өмнөх амьдрал ямар байсныг санагалзан дурсдаг гэдгээ “The Moscow Times”-д ярьжээ. Оренбург мужид амьдардаг жижиг бизнес эрхлэгч эмэгтэй "Бүгдээрээ нэг алхам ухраад, чин сэтгэлээсээ тунгаан бодоосой гэж хүсэж байна. Жишээлбэл, 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ руу төсөөллөөрөө эргэн очиж, манай орны үзэсгэлэн гоо, нээлттэй байдал, зочломтгой зан, баяр баясгаланг дэлхий нийтээрээ биширч байсан тэр үеийг санацгаая. Эсвэл Шереметьево нисэх онгоцны буудлаас ганцхан нислэгээр Европын бараг аль ч нийслэл рүү нисэж болдог байсан тэр жилүүдийг дурсацгаая" гэсэн юм.
Оросууд дайны өмнөх өдөрт тутмын амьдралаа санан дурсаж, энэ жил дайн дуусаасай гэж хүсэж байна
Эх сурвалж: The Moscow Times








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Путин үхэж,маргааш нь дайн дуусна.Тэрнээс өмнө горьдох хэрэггүй
Хулмас ивануудаа гэж
АЗИЙН БУУНЫ НОХОЙ,,FUCK YOU MGL сармагчин
OROSUUDIIG BUGDIIG N SHUUD ALAAD GAZRIIG N TARIAN TALBAI BOLGOSON N DEER . IIN BUZAR UNDESTEN BH HEREGGUI
Дайн дуусаасай гэж хүсэхэд багадна. Путлер үхээсэй гэж ханцуйдаа залбирч байгаа.
Гэмгүй хүүхдүүдийг тагнуулч болгоно гэж худлаа хөөргөхөө болинуу