2023 оноос өсөж байсан бүртгэлтэй ААН 2025 онд 583-аар буурлаа

2025 оны эцсийн байдлаар 263.4 мянган хуулийн этгээд бүртгэгдэж, өмнөх оноос 0.6 мянга буюу 0.2 хувиар, өмнөх улирлаас 16.5 мянга буюу 5.9 хувиар тус тус буурсан байна.
2023 онд 236 мянга 467 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, энэ дүн 2024 онд 264 мянга 016 мянга болж 27 мянга 549-өөр нэмэгдсэн боловч 2025 онд энэ тоо 583-аар багасч, энэ тооны аж ахуй нэгж хаалгаа барьсан гэсэн үг юм.
Үйл ажиллагаа явуулаагүй аж ахуй нэгжийн тоо 2023 онд 134 мянга 885 байсан бол 2024 онд 153 мянга 965, 2025 онд 146 мянга 613 болж буурсан байна.
Задлаад харвал,
Нийт үйл ажиллагаа явуулж буй бүрттгэлтэй аж ахуй нэгжүүдийн
77.8 хувь нь компани,
11.7 хувь нь ТББ,
5.7 хувь нь хоршоо,
1.9 хувь нь нөхөрлөл,
1.9 хувь нь төсвийн байгууллага, бусад нь 0.8 хувийг эзэлж буй юм.
Бизнес регистрийн санд бүртгэлтэй нийт хуулийн этгээдийн 188.4 мянга буюу 71.5 хувь нь Улаанбаатар хотод, 25.3 мянга буюу 9.6 хувь нь төвийн бүсэд, 22.8 мянга нь 8.6 хувь нь Хангайн бүсэд, 17.9 мянга буюу 6.8 хувь нь баруун бүсэд, 9 мянга буюу 3.4 хувь нь зүүн бүсэд бүртгэлтэй байна.
Мөн 2025 оны эцсийн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 89.4 мянга буюу 61 хувь нь үйл ажиллагаа түр зогсоосон бол үлдсэн 57.2 мянга буюу 39 хувь нь үйл ажиллагаа эхлээгүй болон бусад шалтгаантай гэжээ.
Үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн ажиллагсдын тоо
- 1-9 ажилтантай хуулийн этгээд 86.8 хувь
- 10-19 ажилтантай хуулийн этгээд 6 хувь
- 20-49 ажилтантай хуулийн этгээд 4.6 хувь
- 50 ба түүнээс дээш ажилтантай хуулийн этгээд 2.6 хувь байна.
2025 оны эцсийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа нийт хуулийн этгээдийн 93 мянга буюу 79.6 хувь нь худалдаа, үйлчилгээний салбарууд эзэлж байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд бүртгэлтэй аж ахуй нэгжийн тоо өсөлттэй байсан ч 2025 онд ийн буурч буй юм.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ман төр барьж бга хулгайч нарын гавьяа!!!!жорлонгуудыг непалдах болсон....
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud