Гадаад мэдээДЭЛХИЙ

“Amazon” компани оффисын 16 мянган ажилтнаа цомхотгоно

“Amazon” компани лхагва гарагт /2026.01.28/ мэдэгдэл хийхдээ оффисын салбарын 16 мянган ажилтнаа цомхотгоно гэжээ. Ингэснээр тус компани өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш 30 мянган орон тоо цомхотгов. “Amazon” мягмар гарагт /2026.01.27/ мэдэгдэл хийхдээ “Fresh” хүнсний дэлгүүрүүд болон “Go” маркетуудаа хааж буйгаа мэдэгдсэн. Мөн “Amazon One Biometrics” нэртэй төлбөрийн системээ хааж байгаа аж.

Тус компанийн 1.58 сая ажилтны ихэнх нь агуулах болон бусад төвүүдэд ажилладаг. 30 мянган орон тоо нь нийт ажилтны багахан хэсэг ч гэсэн оффисын ажлын байрны 10 хувь юм. “Amazon” компанийн хүний нөөцийн захирал Бет Галлети мэдэгдэл хийхдээ ажлын давхаргыг багасгаж, хүнд суртлыг арилгах замаар байгууллагаа бэхжүүлэхэд цомхотгол явуулах шаардлагатай гэжээ. Ирээдүйд зарим багуудад шаардлагатай бол тохируулга хийнэ гэж цаашид цомхотгол явуулах боломжтой гэдгийг тэр нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button