Х.Баттулгын хүнийг Ж.Батжаргалынхаар сольсон "Барилгын хөгжлийн төв"-ийн захирлын томилгоо
Хоёр УИХ-ын сонгуульд дараалж бүдэрмэгцээ “Барилгын хөгжлийн төв”-ийн захирлаар томилогдож байсан Т.Пүрэвхатан 1 жил дөрвөн сар ажиллан, суудлаа Төв аймгийн Засаг дарга асан Д.Мөнхбаатарт өгчээ.
Ерөнхийдөө АН-ын хүнийг МАН-ынхаар буюу Х.Баттулгын хүнийг Ж.Батжаргалынхаар сольсон томилгоо болов. Гэвч Т.Пүрэвхатан ч тэр, Д.Мөнхбаатар ч зүгээргүй хүмүүс.
Т.Пүрэвхатан: Хэнтий аймгийн Өндөрхаанд төрж, өссөн. 2002 оноос хойш Баянгол дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, Баянзүрх дүүргийн Газрын албанд мэргэжилтэн, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт мэргэжилтэн, Ашигт малтмалын газарт мэргэжилтэн, Эрчим хүчний зохицуулах хороонд Хуулийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан. 2017 онд төрийн албанаас гарч, Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болсон. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Э.Бат-Үүлтэй ханьсаж нэр дэвшсэн ч өвдөг шороодсон.
2023 онд Х.Баттулгын дэмжлэгээр АН-ын дэд даргаар томилогдож, Х.Баттулгатай хамт МоАХ-ын “Хөх туг” аянаар 21 аймгийг тойрсон. Тэр үед Х.Баттулга зүүн бүсийн гурван аймгийн сонгогчдод Т.Пүрэвхатанг онцгойлон танилцуулж, түүнийг дэмжихийг аминчлан захиж байв. Гэсэн ч 2024 оны сонгуульд өвдөг шороодож, хамтарсан засагт буй хүчээрээ АН Т.Пүрэвхатангаа Барилгын хөгжлийн төвийн захирлаар тавьсан байдаг. Ийн 1 жил дөрвөн сар ажиллаад суудлаа МАН-д өгөв.
Т.Пүрэвхатанг зүгээргүй гэж хэлсний учир: Өөрийнх нь орлого 1.4 тэрбум, гэр бүлийнх нь орлого 65 сая, гурван орон сууц нь 5.7 тэрбумаар үнэлэгддэг, 480 саяын хоёр жийптэй, 136 саяын хадгаламжтай гэхчлэн бэлтэй нэгэн. Мөн "Шинэ хужирт” ХХК нь хүүхдийн “Найрамдал” зуслангийн хажууд, “Натур мед” нэртэй дөрвөн давхар сэргээн засах сувиллын эмнэлэг ажиллуулдаг.
Хөрөнгөөс нь гадна түүнд холбогдсон хэргүүд анхаарал татдаг.
Т.Пүрэвхатан өмнөх дарга нартайгаа нийлж Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан С.Бямбадорж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга асан Б.Амаржаргал нар хуйвалдан, 2015 онд Баянзүрх дүүргийн 20-р хороо, Улиастайн Их цуурайтын аманд хууль бусаар 103 хүний нэр дээр газар олгож, хариуд нь БНХАУ-ын иргэн Лин Суй Лин гэгчээс их хэмжээний авлига авсныг АТГ-аас илрүүлж, улмаар тэд шүүхээс 1-3 жилийн ял сонссон байдаг.
Гэтэл Н.Батсүх нь Т.Пүрэвхатанаар зуучлуулан БНХАУ-ын иргэн Лин Суй Лин гэгчээс авлига авснаа хүлээж, анхан шатны шүүхээс гурван жилийн ял сонсож, давж заалдаад нэг жилийн хорих ял болгуулсан. Харин авлига зуучилсан Т.Пүрэвхатан ялгүй мултарсан.
Харин Т.Пүрэвхатангийн нөхөр Б.Ууганбаяр нь 2019 онд Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ ашиглан хүүхдийн “Найрамдал” зуслангийн газраас эхнэр Т.Пүрэвхатангийнхаа “Шинэ хужирт” ХХК-д газар олгуулсан хэрэгт холбогдож, ажлаа өгсөн байдаг.
Мөн 2024 онд түний нэр дэвшсэн тойрог буюу Сүхбаатар аймагт АН-ын сонгуулийн штабт ажиллахаар очсон зургаан охин хүчирхийлүүлсэн байж болзошгүй гэх хэрэг ЦЕГ-т бүртгэгдэж, олон нийтийн сүлжээнд хөвөрч байсан. Тухайн үед хэргийг өөрөөсөө зайлуулж мэдэгдэл хүртэл гаргаж байсан удаатай. Ингэхдээ "...Сүхбаатар аймагт сурталчилгаа хийхээр очсон охид надтай хамааралгүй болно. Иймд өрсөлдөгч, эрх баригчдад шударгаар өрсөлдөхийг хүсэж, энэхүү мэдэгдлийг гаргаж байна" гэж байсан билээ.
Барилгын хөгжлийн төвийн захирлын суудлаас явж байгаа нь энэ. Тэгвэл ирж буй Д.Мөнхбаатарыг энд дурдъя.
Д.Мөнхбаатар бол Төв аймгийнхаа бүхий л шатанд дарга байсан хүн гэж хэлж болно.
- 2003 онд Баянчандмань сум Төслийн нарийн бичиг, Баянчандмань сум Засаг даргын орлогч
- 2007 онд - Төв аймгийн МАН-ын хорооны дэд дарга
- 2010 онд - Зуунмод сумын УБЦТС ТӨК менежер
- 2008 онд - Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч
- 2016 - аймгийн Засаг даргын орлогч
- /2020.11.10- 2024.10.29/ хүртэл Төв аймгийн Засаг даргаар ажилласан.
Сүүлд Засаг дарга болсон дөрвөн жилдээ өөрийн орлогоо 30 саяар өсгөж 93 сая, гэр бүлийн орлогоо 20 саяар өсгөж 50 сая болгосон нэгэн. Тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалын ойрын хүн гэгддэг.
Ойрын хүн гэж хэлсний учир нь: УИХ-ын гишүүн Ж.Батжаргал 2017 онд Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Төв аймгийн Засаг дарга асан Д.Мөнхбаатар, Зуунмод сумын Засаг дарга асан Ч.Сарангэрэл, тухайн үеийн ИТХ-ын дарга асан Ц.Энхбат, Төв аймгийн Засаг даргын орлогч асан Г.Сурмаа нартай хамтран “Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ-г байгуулсан. Уг компани Төв аймгийн Заамар суманд байх хоёр тонн алтны нөөцийн хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй “Эрдэнэсийн эрэг” компанийн 34 хувийг эзэмшдэг.
Харин “Эрдэнэсийн эрэг” компанийн 64 хувийг “Голд Харбор” компани эзэмшиж байна. Улмаар Ж.Батжаргал тэргүүтэй Төв аймгийн удирдлагуудыг хоёр тонн алтны нөөцтэй ордыг ОНӨААТҮГ-ын эзэмшилд шилжүүлэх нэрээр бусдад давуу байдал олгосон хэмээн иргэд эсэргүүцлээ илэрхийлж байсан. Гэвч уг асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Хэдийгээр “Эрдэнэсийн эрэг” компани ашигт малтмалын олборлолт хийж, үйл ажиллагаа явуулж эхлээгүй ч хайгуулын тусгай зөвшөөрөл нь хүчинтэй хэвээр буй.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
60 тэрбумын миеэгийн суганы үс Батжаргал өвгөн ямар ч чадваргүй
Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud
Avilgachin l###r shvv