Эдийн засгийн мэдээ
Б.Дуламсүрэнг "Рио Тинто" группийн Монголыг хариуцсан Ерөнхий захирлаар томилжээ

“Оюу Толгой” компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэнг “Рио Тинто” компанийн Зэсийн группын Монголыг хариуцсан Ерөнхий захирлаар томилжээ.
Уг шийдвэрийг Зэсийн группын Гүйцэтгэх захирал Кэйти Жексон мэдэгдсэн бөгөөд Б.Дуламсүрэн цаашид “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцаад зогсохгүй монголын талын харилцааг удирдах юм.
Мөн “Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр давхар томилогдож, ирэх 5-р сарын 1-ний өдрөөс ажлаа хүлээн авахаар болсон байна.
Монголын Засгийн газрын төлөөллүүд "Рио Тинто" компанитай Оюу Толгойн гэрээний асуудлаар хэлэлцээ хийж буй энэ цаг үед ийм шийдвэр гаргасан нь 2026-2028 он хүртэл тус компани зэсийн талбартаа улам төвлөрөхийг баталж буй юм.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол гэх сэтгэлшүй хөлсний хүмүүс дээ
Сонсгол дээр Рио Тинто-г хамгаалсныхаа шагналаа авч байна....
Танд баяр хүргэе. Том төслийг хэрэгжүүлэх үйлст нь амжилт хүсэн ерөөе
Сонсгол дээр Монгол биш гадаад хүн шиг л хандлагатай бараг л танай улс гэж ярих нь холгүй байсан авгай байна
Рио Тинтогийн бузар луйвар , дээрэм илчлэгдээд дэлхийд шившиг болж байгаа. Монголын талд буулт хийж монголчуудыг захирлаар тавьсан заль зохиож байгаа юм. Энэ тавиулууд нь улс орноо гэсэн сэтгэлтэй юу ,угаадсыг нь долоосон цаадуулдаа юу гэдэг нь мөдхөн харагдана л даа.
OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger