СпортСПОРТ

Ирэх амралтын өдрүүдэд хоёр барилдаантай

Монгол бөхийн өргөөнд ирэх амралтын өдрүүд буюу энэ сарын 14, 15-нд хоёр барилдаан болно. Тухайлбал, ирэх бямба гарагт 13:00 цагаас Монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаантай.

Харин Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан ирэх ням гарагт 13:00 цагаас эхэлнэ. Маргааш буюу баасан гарагийн 13:00 цагаас сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан болох хуваарьтай байна.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Шударга Ард
Шударга Ард

Нутгийн барилдаан гэдэг бол зүгээр болхи найруулсан жүжиг. Нутгийнхныг нь хүндлээд, аз харина гээд ихэнх нь нутгийнх нь бөхөд зориуд унаж өгдөг.

Холбоотой мэдээ

Back to top button