MongolZ тэргүүтэй И-Спортын тамирчдын шагналын мөнгө, урамшуулалд татвар ногдуулахгүй

Яг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар жилийн орлогыг тодорхойлоход 0-120 сая төгрөг хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон бол 10 хувь, 120 саяас 180 сая хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 сая төгрөг, 120 саяас дээш бол 15 хувиар, 180 саяас дээш бол 21 сая төгрөгийн татвар ногдуулах хуультай.
Ингэхдээ Урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах орлогод албан татвар ногдуулахдаа орлогын дүнгээр тооцдог.
Харин УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн өргөн барьсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр И-Спортын төрөл нь хэдийгээр үндэсний шигшээ багийн төрөлд багтах хэдий ч олимпын төрөлд ордоггүй. Харин Монголын үндэсний олимпын хороо, паралимпын хорооны бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг тамирчин дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэгийг албан татвараас хасаж, хөнгөлдөг.
Түүнчлэн Биеийн тамир, спортын тухай хуульд заасанчлан биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд улсын төсөв болон спортыг дэмжих сангаас үзүүлэх спортын төрөл ангиллыг сонгох, үндэсний шигшээ багийг бүрдүүлэхээр тус тус хуульчилсан байдаг билээ.
Иймээс И-Спортын үндэсний шигшээ баг, түүнд бүртгэлтэй тамирчинд гадаадын аж ахуй нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлогыг татвараас чөлөөлөх зохицуулалтыг дагалдах бусад хуулийн төслүүдэд тусгасан байна.
Энэ нь дэлхийд монголын нэрийг гаргаж байгаа MongolZ тэргүүтэй И-Спортын баг тамирчдын гаргасан амжилтаас үүдэх олох шагнал, урамшууллыг бүх татвараас чөлөөлнө гэсэн үг юм.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийд нэр гаргаж байхад татвараас чөлөөлөх нь зөв
ene bol zaluusaa demjij bga sain bodlogo bn
гадаадын аж ахуй нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлогыг бүх төрлийн татвараас чөлөөлөх л хэрэгтэй !!, эх орондоо мөнгө босгоод ирж бгаа иргэдээ шагнаж урамшуулдаг гүй юмаа гэхэд олсон хэдэн валютаас нь төр хумслах хэрэггүй юм шүү
Төрөөс дэмжихгүй байж өөрсдийн чадлаар олсон орлогоос татвар авах нь угаасаа утгагүйшдээ
И-спортын тамирчдаа дэмжиж байгаа нь зөв шийдвэр
yaj ch bodson mongoliin neriig gargaj bn
busad sportiin tamirchid bas адилхан shuu
Шударга тал дээр маргаан гарах байх даа
Хүн бүрд хууль адилхан үйлчлэх хэрэгтэй. Бусад тамирчид хөлс хүч залуу насаа зориулж байж шагнал авдаг шүү! Эмэгтэй тамирчид бүр гэр бүл үр хүүхдээ хойш тавьж байгаад залуу насаа зориулдаг шүү!
Хуцаа. Тоглоомын донтой жаалууд татвар төлж сурах хэрэгтэй
Chi l nohoi shig hutsaj bna
Найрка хараа ерөөл минь давраад байгаарай
zla milienal uyiin hotsrogdsn ah mn
Спорт бол спорт л доо ялгаа байх ёсгүй
Мгл улс төргүй болжээ. Татвар оршихуй дор төр оршмой гэдэг биддээ.
Mongol ulsiin irgen l yum bol tuluh l yostoi henii huchind iim bolsonoo medreh heregtei !!!
Tsetseg navchinaas l unaaguiin bol yadaj 10% ia tuluh uuregtei!!!
Oorsdiinhoo hucheer
mongolz shig baguudaa demjih heregtei shd
ene shiidver zaluust ih uram bolno
И-спортыг дэмжиж байж бид хүүхэд, залуучуудыг ирээдүйн амьдралд бэлдэнэ!
Монгол Улс техник, технологийн хувьд хэт хоцрогдсон. Монголчууд бид өөрсдөд эдийн засгийн ашиггүй, бүтээмж муутай үйл ажиллагааг явуулж, гадаадынханд газрын доорхи ашигт малтмалаа малтаж өгч төсвөө бүрдүүлж амь зогоодог. Авилга, хулгай, дээрэмд боомилогдсон бурангуй улс учраас “ Төсвийн цоорхой”-гоо гадаадын зээлээр нөхөх тохиолдол их гардаг! Орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэн, нийтийн хэрэглэгээ болгож байж бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн явах боломж бүрдэнэ!
татварынхан өөрсдийн урамшууллаас татвар төлдөггүй шүү дээ
Монголын нэрийг гаргаж байгаа хүмүүст урам өгнө
Гэхдээ амжилт гаргаж байгаа нь үнэн
Залуусыг зөв зүйлд татах сайн нөлөөтэй
Зөв
Шааж бгаан юм худалдаж авлаа НӨАТ шдээ мал шиг эргүүтүүлж амжихгүй шүү төрийн төлөгнүүдээ
Дэмжихгүй бол гай болохгүй л бай
Урлагын олон улсын уралдаанд орж, Улсын нэрээ гаргасан, шагнуулсан дуучин, хөгжимчин, бүжигчдээс хөгжимчдөөс бас татвар авахаа болих хэрэгтэй.
Ширэн нүүр гаргаад битгий шир царайлаад авна нтр гэж хуцав да онигоо шүү
Орлого олсон бол татвараа төлж л баймаар бна. Тэгвэл бид нар ч бас татвар төлмөөргүй бна