Ноолуурын дуудлага худалдаа: Дээд үнэ ₮198 мянга хүрсэн ч малчид гонсгор хоцров
Манай улс нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого баримтлан 2023 оноос эхлэн түүхий ноолуур экспортлохыг хориглосон билээ. Улмаар үндэсний үйлдвэрлэгч компаниуд ноолуурыг угаах, хялгасыг нь ялган самнах гэсэн хоёр шатны боловсруулалт хийж гадаад зах зээлд нийлүүлдэг болсон. Энэ бол дотоодын зах зээлээ хамгаалах, үндэсний үйлдвэрлэгчдийн чадавхыг бэхжүүлэх, уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа солонгоруулахад чиглэсэн чухал арга хэмжээ юм. Гэвч зах зээл хумигдахын хэрээр ноолуурын үнэ унах эрсдэл үүсдэг .
Тиймээс Засгийн газрын санаачилгаар ноолуурын үнийг өндөр тогтоох, малчдын гар дээрээс дундын зуучлалгүй худалдан борлуулах зорилгоор энэ сарын 29-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо ноолуурын дуудлага худалдааг зохион байгуулав. Учир нь, зүүн бүс нутагт ямаагаа түрүүлж самнадгаас гадна Баяндэлгэрийн улаан зэрэг микрон нарийнтай, ноолуурын гарц, чанар сайн үүлдэр угсаа бүхий ямаатай тул ноолуурын үнэ тогтоход ихээхэн нөлөөлдөг билээ.
Дуудлага худалдаагаар үндэсний үйлдвэрлэгч компаниуд малчдын бэлтгэсэн 13 тн ноолуурыг килограмм тутмыг нь 191.5-198.0 мянган төгрөгөөр үнэ хаялцан худалдан авав. Өнгөрсөн жил тухайн бүс нутаг ноолуур ноолуур 140-160 мянган төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил даруй 20 гаруй хувиар өндөр үнэтэй эхэлж байгаа юм.
Түүнчлэн өчигдөр авсан мэдээллээр, “Янмал” брэнд тэргүүтэй үндэсний үйлдвэрлэгчид Дорнод аймагт очиж, малчдаас ноолуур худалдан авч байгаа бөгөөд ханш 200 мянган төгрөгт хүрсэн байна.
Ийнхүү энэ хаврын ноолуурын ханш харьцангуй өндөр дүнгээр эхэлж, 21 аймагт тархан суугаа малчдад ихээхэн хүлээлт үүсгээд байна. Ноолуур бол малчдын эдийн засгийн гол хөшүүрэг учраас тэр. Одоо малчин өрх бүрд “Дулаан орж хэдэн ямаагаа самнахаас өмнө ноолуурын ханш уначих вий” гэсэн болгоомжлол, “Энэ эрчээрээ хоёр зуу хол давчхаасай” битүүхэн горьдлого бүхий яриа өрнөж байгаа гэхэд хилсдэхгүй.
Яагаад гэвэл, ноолуур бол малчдын эдийн засгийн эх үүсвэр. Зөвхөн малчид төдийгүй улсын эдийн засагт өөрийн гэсэн эзлэхүүнтэй, дэлхийд нүүр тахлагч экспортын бараа билээ. Тодруулбал, 2025 онд самнасан ноолуурын экспорт зургаа дахин нэмэгдэж, түүхэндээ анх удаа 4.0 мянган тн буюу 330 сая ам.доллар хүрчээ.
Энэ бүхний цаана үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, малын гаралтай түүхий эдээсээ эхлээд дотооддоо боловсруулдаг болох төрийн бодлого бий. Жишээ нь, “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2025 онд ноолуур үйлдвэрлэгчдэд 52 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгосноор үйлдвэрүүдийн ээрэх хүчин чадал 400 тн-оор нэмэгджээ.
Мөн 322 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл өгсний үр дүнд түүхий ноолуурын худалдан авалт нийт ноолуурын 60 хувьд хүрсэн байна. Энэ онд ч мөн хаврын ноолуур бэлтгэлд зориулж 450 тэрбум төгрөгийг 10 арилжааны банкаар дамжуулан олгож байгаа аж.
Тус дуудлага худалдаанд Сүхбаатар аймгийн 13 сум, Хэнтий, Дорнод аймгийн зарим сумын малчид, хоршоологчдын төлөөлөл ирж оролцсон юм. Анхлан дуудах үнэ 190 мянгаас эхэлсэн бөгөөд дээд үнэ 198 мянган төгрөгт хүрэв. Энэ бол салбарын яамнаас хийсэн “Ноолуурын үнэ 200 мянган төгрөг хүрэх боломжтой” гэсэн тооцоололд тун дөхсөн үзүүлэлт. Гэсэн хэдий ч зорин ирсэн малчид, хоршоологчид гонсгор буцсан тал байна. Тухайлбал, ноолуураа холоос тээвэрлээд, урьдчилан бүртгүүлээд ирж байхад дуудлага худалдааны үнэ ердөө 500, 500 төгрөгөөр л нэмэгдэж байсан гэжээ. Мөн ноолуураа 200 мянга гаргаад өгчих бодолтой төлөвлөснөөсөө арай эрт ямаагаа самнаад ирсэн хүн ч байна.
Тэгэхээр энэ бол дуудлага худалдааны зорилго, үр дүнг шүүмжилсэн хэрэг бус зохион байгуулалттай холбоотой зарим механик зүйлсийг сайжруулахыг шаардсан хандлага гэж харж болох. Ерөөс иргэдийн хүлээлт, малчдын идэвх оролцооноос харвал хөдөө орон нутагт энэ төрлийн арга хэмжээ нэн хэрэгцээтэй байгаа юм.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Малын хөлийн татвар Эрүүл мэндийн татвар, Нийгмийн даатгалын татвараа өөрсдөө төлөөрөй балайнууд минь. Ноолуурын мөнгөө архинд, приусанд, хужаа мотонд өгөөд дуусна биз дээ
Tatar daatgal ervvl mendin daatgal gdg bga shvv bvgdig n malchid oorsdoo toldog shvv malchid ym meddeg bj shvvmj bich
Малчид бүр даварчихсан, аан, хамаг хөрсийг цөлжүүлж бгаа ямаагаа л маллачаа аяддаг.Бусад бүх малууд маш өрөвдөлтэй, ямар ч хариулгагүй, байгалийн л бна даа
5xoshu malaa bvgdig n mallaldag gants ymaa mallad busdig xaysnig xana xarsan guilgchin be
Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж байгаа нь зөв бодлого
une bol osch bn gd bhd yagaad malchdad ashig ni medregdehgui bn
Үнэ өссөн нь сайн ч бодит ашиг нь чухал шүү
noos nooluuriin zah zeel neg l todorhoi bish sanagdaj bn
200k hureh baih gej huleesen humuus ih bsan bhdaa
Үнэ өссөн нь сайн дохио ч тогтвортой байдал чухал
Нийгмийн шаар тархины тураалтнуудыг ноолуур 50000байхад хангалттай үнэ төр худалдаж өндөр үнэ амлаж малнуудыг давраасны үр дүнд үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй зээлээс зээлийн хооронд боллоо төрөөс зээл өгөхгүй бол ноолуурын салбарт маргааш байхгүй
Шуналтай хүмүүс шүү
ene bol zuvhun ehlel bh irgediin huleelt ih bn
200k хүрэх дөхсөн ч малчдад яг хүссэн үнэ биш л байна даа
Дуудлага худалдаа сайн санаа ч зохион байгуулалт нь сул юм шиг
Ноолуур бол Монголын гол баялаг шүү дээ илүү анхаарах ёстой
200k hurgeh ystoi bsan bhdaa arai l dutuu bn
Малчид холоос ирээд гонсгор буцаж байгаад л асуудал байна
Малчдын хөдөлмөрийг илүү үнэлэх хэрэгтэй шүү