Гадаад мэдээДЭЛХИЙ

BTS-ийн шинэ цомог Billboard-ийн жагсаалтыг хоёр долоо хоног дараалж тэргүүлжээ

BTS хамтлагийн гаргасан “Arirang” цомог Billboard-ийн шилдэг 200 цомгийн жагсаалтыг хоёр долоо хоног дараалж тэргүүлсэн байна. Өмнө нь К поп хамтлагийн цомог хоёр долоо хоног дараалж тус жагсаалтыг тэргүүлсэн тохиолдол байдаггүй.

Billboard 200 нь тухайн долоо хоногт АНУ-д хамгийн алдартай байгаа цомгуудыг жагсаадаг. Жагсаахдаа цомгийн эквивалент борлуулалтыг авч үздэг байна. Эквивалент борлуулалт нь гурван зүйлсээс хамаардаг.

Цомгийг биетээр худалдан авах бүрд нэг эквивалент борлуулалт

Цомгийн дуунууд арван удаа борлуулагдах (TEA) тутам нэг эквивалент борлуулалт

Цахим платформ дээр цомог 1,500 удаа стрийм (SEA) хийгдэх бүрд нэг эквивалент борлуулалт

“Arirang” цомог өнгөрсөн долоо хоногт 187 мянган эквивалент борлуулалттайгаар жагсаалтыг тэргүүлжээ. Өмнөх долоо хоногт тус цомог 641 мянган эквивалент борлуулалтаар нэгт жагсаж байв.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button