Баяраар гал зогсоох тохиролцоог зөрчсөн гэж ОХУ, Украин бие биеэ буруутгалаа
ОХУ болон Украин Үнэн алдартны шашны Улаан өндөгний баяраар гал зогсоох болсон. Тэгвэл Улаан өндөгний баяр дууссаны дараа талууд бие биеэ тохиролцоог зөрчсөн гэж буруутгасан байна. Гал зогсоох хугацаа бямба гарагт /2026.04.11/ эхэлж, ням гараг дуусахад өндөрлөсөн. Энэ хугацаанд 1971 удаагийн зөрчил илрүүлсэн гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Харин Украины Зэвсэгт хүчний жанжин штаб мэдэгдэл хийхдээ нийт 7696 зөрчил илрүүлсэн гэсэн байна. Үүнд их буугаар цохилт өгсөн 1,355, цэргээр довтолсон 115, дроноор довтолсон 6,226 тохиолдол багтсан гэж тэд мэдээлсэн юм. Запорожье мужид байлдаж буй Украины 65-р бригадын цэрэг ОХУ-ын тагнуулын дронууд гал зогсоох тохиролцоог үл харгалзан нисэж, амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг авчрах ажиллагааг тасалдуулсан гэжээ. Украины Онцгой байдлын яам мэдээлснээр Харьков мужийн зүүн хойд хэсэгт Орос дроноор халдсаны улмаас хоёр энгийн иргэн бэртсэн байна.
ОХУ мэдээлснээр Курск мужид Украин дроноор цохилт өгсний улмаас хэд хэдэн энгийн иргэн бэртжээ. Белгород мужийн захирагч Вячеслав Гладков мэдэгдсэнээр хоёр хүн амь үрэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
оростой байгуулсан гэрээ цааснаасаа хямдхан гэдгийм чинь тэдэнтэй тохиролцон гэж ац нь бхав