Нөөцийн мах бэлтгэлийг Хот болон ХХААХҮЯ хариуцаж ААН-ээр бэлтгүүлдэг

Ерөнхий сайд Н.Учрал энэ жилийн нөөцийн махны үлдэгдэл 2300 тонн махны эрэлд гарч, “Хүчит шонхор зах” дээр өнөөдөр ажиллаж байна.
Угтаа Нийслэлийн хаврын улирлын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор жил бүр нөөцийн мах бэлтгэн худалдаалдаг. Энэ ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажилладаг.
Энэ жил нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан нийт 5000 тонн үхэр, хонины мах нөөцөлсөн бөгөөд есөн аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлжээ. Нөөцөлсөн махны 40 хувь нь үхрийн, 60 хувь нь хонины мах.
Нөөцийн махыг энэ оны нэгдүгээр сараас эхлэн нийслэлийн есөн дүүргийн 386 хүнсний дэлгүүрээр худалдаалж эхэлсэн байна. Албаныхны мэдээлснээр одоогийн байдлаар 3000 гаруй тонн махны нөөц үлдээд байгаа гэх мэдээлэл бий ч иргэд нөөцийн мах хүрэлцээгүй, олдохгүй байгаа талаар шүүмжилсээр буй.
Үнэ ханшийн тухайд, нөөцийн үхрийн махыг килограмм нь 15 мянган төгрөгөөр, хонины махыг 13 мянган төгрөгөөр худалдаалж байсан. Гэвч зах зээлийн үнийн өсөлттэй холбоотойгоор дөрөвдүгээр сараас эхлэн нөөцийн махны үнийг 2000-3000 төгрөгөөр нэмэгдүүлж, үхрийн махыг 18 мянга, хонины махыг 15 мянган төгрөгөөр худалдаалж эхэлжээ.
Зах зээл дээр махны үнэ эрчимтэй өсөж, зарим худалдааны төвд үхрийн цул мах 50 мянган төгрөгт хүрсэн нь нөөцийн махны эрэлтийг нэмэгдүүлж буйг худалдаачид болон албаныхан мэдээлж байна.
Ташрамд дурдахад, Н.Учрал “Хүчит шонхор” худалдааны төвд ажиллах үеэрээ махны худалдаа эрхлэгчээс үхрийн цул махны үнэ асуухад 1кг мах 48 мянган төгрөг хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нямбаатар өөрөө бэлдүүлсэн, саяхан өөрөө үнийн нэмсэн биздэн
Нямбаатарын *троллууд* сошилоор дүүрэн,,,,,Нямбаатар мөнгөтөй ч байна,,,,,Цавчаа ч сайн хийж
Нөөцийн мах авах гэж хайгаад олоогүй энэ жил
Eр нь хэзээ нөөцийн махаар 100хувь хэрэгцээг хангаж байсан юм. Энэ Учрал тэнгэрээс бууж ирсэн мэт хүн л байх юм
Тэнгэрээс биш амьдралд буух гэж хичээж бна Нямбаатарын хөлсний эргүүнүүд бүү саад бол
Энэ жил бараг олж хараагүй шүү тэр нөөцийн махыг нь
Хүнсний үнэ хангам бол цэвэр үасгийн газрын ажил шүү. Махны үнээр далимдуулж Нямбаатарт хариуцлага тооцно гэвэл Учралд ч адилхан хариуцлага тооцож огцруулах хэрэгтэй
Нямбаатарт хамаагүй юм бол нөөцийн махны үнийг нэмэхээр боллоо гэж мэдэгдэл хийж эргүүтдэг юм.
Нямбаатарын тэжээвэрүүд хаа сайгүй улих юм аа
Uut ni het ereen myraan, dotorh ni Cain haragdahgui.
Хотын дарга дур мэдэн нөөцийн ясны үнийг нэмсэн нь буруу байсан
Er.saidaa Niisleliin hun am 2say davchihsan
megapolis hot bolchihood b.a.Niislelee toiruulaad mahnii chigleleer bod,bogiin mah
niisleld bainga niiluuldeg mahnii fermuudiig bii bologoh tsag irsen baina.Mun niisleld oirhon Jargalant,Bor nuur geh met hotod oirhon SAAnuudad tejeeliin tomhon uildver barih shaardlag bii bolno.Zasgiin gazar niisleliin zahirgaataigaa hamtraad tusul hutulburuu bolovsruulaad enii eeljind fermeruudee hurungu oruulaltiin tal deer
demjied ugvul hurdan l hul deeree bosoh baih.Fermeruud jigdreed ireheer hotiin irged
mahaar tasrahgui hangagdaj nuutsiin mah tbeltgeh baahan mungu hurungi zuvchuul dag balai damjilga baihgui bolno.Niisleld niiluuleh mahnii unee fereruudtei hamtran
tohirch togtmol uneer niiluuldeg baih,mun tedend turul buriin hungulult,lojistkiin tuslaltsaa ehnii eeljin zailshgui heregtei gedgiig anhaarch mun uniin hynalt tavidag
baih ni zuv.Tegsen baihad malchid ni kom paniuudtaigaa geree heltslee hiigeed m#l,mahaa exsportlohod ymarch asuudal
uusehgui bolj malchid hariin maliin mah,tuuhiin ediin chanartaa anhaaral tavij
saijruulah bolno.Odoonoos ingejl hamtarch ajillamaar baina Niisleliin zahirgaa,Zasgiin gazar hoer.
Махны экспортыг зогсоо. Эсвэл квотыг өгөхдөө дотоодын үнээс 3 дахин их экспортын татвар төлсөн компанид л тодорхой тоогоор олго
Нөөциин махаа үнэтэй зарчихсан байхдөө өдииид дэлгүүр болгонд ууттай боломжын мах байдагшдээ дагааад махны үнэ хямд байдаг байсандааа манай шуналт өлөн намчин том жижиг шуналуудл цавчаагаа хиисэн болоодл мах маш үнэтэй болсоншдээ лалрууд юмдааа
Хөдөө аж ахуйн яам сайдтай яриж чадахгүй хотын даргадаа томорох санаатай ккк малчид даатгал төрөөс хөнгөлдөг хөнгөлөлтөө больчих хүний өмнөөс малчин болж 3-4 машин гаднаа сойж байнаа...
Авилгач, хулгайч нар авилгаа авч, хулгайгаа хийж, хууран мэхлэнэ.
ХХААХҮЯ, нийслэлийн захиргаа тэр чигээрээ авилга, хулгай, гэмт хэргийн үүр уурхай.
Нөөцийн мах зардаг дэлгүүрүүдэд махтай л байсан ш дээ.Хүчит шонхорыг хэдэн шуналтай авгай нартай уулзаад ажил хийсэн хүний ажил албан тушаалыг шийдэж болохгүй шүү алдаа оноо байгаа л байх гэхдээ л Нямбаатар шиг сэтгэл гаргаж ажиллах хүн байхгүй дээ.Хүмүүс юмыг амархан мартдаг.
НӨӨЦИЙН МАХ ХЭДЭН САР ХҮРТЭЛ ХУДАЛДААЛАГДАХ ВЭ ?
нөөцийн мах зарж байгаа доод гүйцэтгэл дээрээ маапаантай байсан.Жишээ нь машин дүүрэн махтай ирэхдээ урьдчилаад нөгөө авах хүмүүстээ мэдээл чихдэг нөгөөдүүл нь аль хэдийн хүлээгээд оочёрлоод зогсож байдаг.Тэгээд машин ирлээ яг хаалган хэсэгтээ хамгийн том хамгийн сайн махнууд аа ялгаад чихээд бэлдчихсэн тэрийг нь даамчид ба гуанзны хан авдаг.ард нь зогссон оршин суугчид иргэд нь хамгийн муу туранхай өвчтэй үхсэн хальс 14,15 хан кил муухай мах цаанаас нь пиг гарч ирдэг авбал ав байвал бай гээд загнаад байдаг юм бн лээ