НИЙГЭМНийгэм мэдээ

Швед дэх Монгол шагайн харваачдаас "Аймгийн гоц мэргэн" цолтон гурав төрлөө

Шведийн Хаант Улсын нийслэл Стокхольм хотноо ажиллаж амьдардаг монголчууд дундаасаа төрөн гарсан "Аймгийн гоц мэргэн"-ий мялаалга тэмцээн зохион байгуулжээ. Энэхүү эрхэм цолны эзэд бол Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Дугарсүрэнгийн Болд, Завхан аймгийн Отгон сумын харьяат Дагвадоржийн Отгонбаатар болон Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Надмидын Лувсанчимэд нар аж.

Мялаалга тэмцээнд нийт есөн багийн 60 гаруй харваач оролцож, онч мэргэнээ сорьжээ. Тус тэмцээний тэргүүн байрт Д.Амаржаргал ахлагчтай “Дөл” баг, дэд байрт И.Идэр ахлагчтай “Сүлд” баг орсон бол гутгаар байрт Г.Сэлэнгэбаатар ахлагчтай “Алтангадас” баг шалгарлаа. Харин багийн хувийн цуваа харваанд “Сүлд”, “Дөл”, “Уухай” багууд шагналт байрт оржээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button