Х.Баттулгын томилсон УЕП, АТГ-ын дарга, УДШ-ийн Ерөнхий шүүгчийг У.Хүрэлсүх солилгүй, улираасаар
АТГ-ын дарга, УЕП, УДШ-ийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаатайгаар томилох эрх Ерөнхийлөгчид бий. Гэтэл У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа тус гурван байгууллагын толгойг сэлгэсэнгүй, "улираачихлаа".
АТГ-ын дарга З.Дашдаваа
2025.05.02-нд Авлигатай тэмцэх газрын даргаар З.Дашдавааг улируулан томилсон Улсын Их Хурлын 33 дугаар тогтоол мөрдөгдөж эхэлсэн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдынхаа бүрэн эрхийн хүрээнд З.Дашдавааг улираан томилох саналыг УИХ руу оруулж, томилгоог дэмжүүлсэн. Өмнө нь түүнийг Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа томилж байв. Мэдээж АТГ-ын даргад Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй. Гэвч У.Хүрэлсүх АТГ-ын даргын томилгоонд оролцоогүй, хөшигний ард чиглүүлгээ хийсэн билээ. Түүний бүрэн эрхийн хугацаа |2031.05.02|-нд дуусна.
УЕП Б.Жаргалсайхан
2025.04.10-нд Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг улираан томилох шийдвэр гаргасан. 2019 онд Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сууж байхдаа түүнийг УЕП-оор санал болгож, томилуулж байлаа. 2025 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үед дахин зургаан жилээр улирсан. Түүний бүрэн эрхийн хугацаа |2031.04.10|-нд дуусна.
УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг
Х.Баттулгын томилсон Ерөнхий шүүгч Д.Ганзориг дахин 6 жилээр сунах лоббигоо ҮХЦ дээр хийхээр зэхжээ. Түүнийг |2020.06.02|-ны өдөр УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилж байсан. Бүрэн эрхийн хугацаа нь долоо хоногийн дараа дуусна. Өдгөө түүний оронд томилогдох хүний нэрс яригдаагүй, улираах сонирхол хөшигний ард хөвөрч буй аж.
Тэднийг авлигатай хийх тэмцэлд сайн ажилласан гэх агуулгыг эрх баригчид илэрхийлцгээсээр аль алиныг нь улираасан, улираах гэж буй. У.Хүрэлсүх ч, Л.Оюун-Эрдэнэ ч үе хоорондын шилжилт, хуулийн байгууллагын шинэчлэл, реформ ярьдаг хэрнээ АТГ болон УЕП-т хуучин дүрүүдээ дахин томилж ухралт хийсэн. Одоо Н.Учрал ч ялгаагүй Ерөнхийлөгчийнхөө сүр бараа, шийдлээр улираагаад явах нь.
УДШ, АТГ, УПЕГ-ыг З.Дашдаваа, Б.Жаргалсайхан, Д.Ганзориг нар даргалсан зургаан жилд шинээр илэрсэн, үргэлжилсэн улс төрийн "томчуудын" авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан зарим хэрэг гацсаар ирсэн билээ.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөгөө 2ыг сайн мэдэхгүй юм. Жаргалсайхан ерөнхий прокурор болоод прокурорын байгууллага иргэдэд нээлттэй, үйл ажиллагаагаа байнга мэдээлдэг болсон. Өмнөх 2 дорлиг, энх амгалан нартай нь харьцуулахад ямар нэгэн бузар булай юманд нэр холбогдсонгүй олон жил ажиллаж чадаж байна. Ясны чанар гэж энэ байх.
Мэдээж АТГ-ын даргад Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй. гэжээ Хуулиа үзээрэй Ерөнхий сайд санал болгодог шиг санахын
Том хэргүүд яагаад шийдэгдэхгүй удаад байдгийн хариу энэ байх
шийдсэн маш олон том хэрэг байна ядаж АТГ, Прокурорын сайтаар орж хар
Шинэчлэл хийхгүй бол авлига багасахгүй ээ
Нэг хүнийг олон жил суулгахаар сүлжээ үүсдэг гэдэг үнэн
Huuchin humuusee l urgeljluuleed bga ni sonin yumaa
Mergeshsen, turshlagatai hvmvvs ajillah ni zowshvde
ATG prokuror shuuh bugd neg taldaa bolchihson yum bish uu
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Хоорондоо зохицоол биз арай яанадаа
АТГ, Прокурор мундаг байсаан, олон ч улс төрчдийг хар гэрт явуулсандаа
Би иргэн хүний хувьд 1 зүйлийг их анзаарсан. Хэзээ байтлаа прокурор ийм сайн цалин хангамжтай, байр сав, тоног төхөөрөмж сайтай, өнгө зүстэй байлаа даа. Хуучин ажиллаж байсан ерөнхий прокурорууд нь хувьдаа л ашиг хонжоо хайж байсан, хоноцын сэтгэлээр хандаж байсан санагддаг. Энэ хүн унаган прокурор хүн болохоороо ажил албандаа сэтгэлтэй, хүч зүтгэлээ гаргаж, байгууллагаа сайн бэхжүүлж чадсаар байна.
Улсын ерөнхий прокурор сайн байсаан хийсэн ажилтай хэлэх зүйлтэй хүн байх.
Хуучин хүмүүсээ л улираагаад байхаар шинэчлэл яриад яах юм бэ
Сайн ч ажиллаж байгаа сайн ч шинэчилж байгаа. Өмнө нь хэзээ ингэж авлигын хэрэг олноороо шийдэгддэг байлаа.
АТГ УЕП шүүх 3 үнэхээр хараат бус байж чадаж байна уу
хараат бус байгаа болоод нь авлигачид хар гэрт эхнээсээ сууж байгаа биз дээ
Ямар ч нам гарсан нэг хүмүүсээ л хамгаалдаг нь үнэн шүү
Шинэ хүн гарч ирэх боломж бараг байхгүй юм аа
Shinechlel yariad baidag hernee uurchlult alga
Neg humuus olon jil suuh ni eruul togtooltsoo bish
тэр чинь улс төрчдөд л хамаатай энэ бол хуулийн байгууллага. уншиж судлаагүй бол дуугүй бай. Сайн ажиллаж авлигачдыг зайлуулж байгаа хүмүүс үргэлжлүүлэн ажиллах нь шудрага ёс.
Uls turuus hamaargui baij chadahgui l bna daa
Yamar ch namiin ued adilhan humuus l ergeldeh yum
Улс төрчдийн зодоондоо хуулийн байгууллагыг хутгамааргүй байна. Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы хувьд прокурорын байгууллагын ажлыг иргэдэд нээлттэй болгосон доо.
Б.Жаргалсайхан прокурор бол хийсэн ажилдаа, прокурорын байгууллагын өөр түвшинд авч яваа хүндээ...
Улс төрчдийн зодоондоо хуулийн байгууллагыг хутгамаад ирэхээр л болохоо больж байгаамдаа
Хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хуулийн дагуу гүйцэтгэж, хууль ёс, шудрага ёсыг тогтоохын төлөө ажиллаж байгаа хүмүүсийг хэн ерөнхийлөгч байхаас үл хамааран улираах нь зүйн хэрэг прокурор, шүүх 2 бол шүүх эрх мэдлийн байгууллага, улс төрийн нөлөөлөлөөс ангид байгууллага шүү дээ мэдээлэлд жаахан цензуртэй хандаж баймаар юм. Жаргалсайхан прокурор бол шудрага зарчимч хүн гэж хардаг
УЕП-ын дарга бол ажилдаа эзэн болсон, мэдлэг чадвартай, үе үе прокурорын дарга нартай харьцуулалшгүй ажлаа сайн хийж байгаа хүн шүү
Авлигын хэрэг сайн шийдэгдэж байгаа нь үнэн нь шүүдээ. Иргэд нь харж байна. Өмнө нь ийм олон авлигын хэрэг хэзээ л ингэж шийдэгдсэн талаар иргэдийг мэдээллээр хангадаг байлаа. Сайн ажиллаж байгаа хүмүүсийг улираах нь зөв шүүдэээ.
Улсын Ерөнхий Прокурор байгууллагынхаа ажиллах нөхцлийг сайжруулж сайн ажилласаан.
Энэ эрчээрээ ажиллаал өшөө ч олон авилгачдыг хар гэт нь явуулах хэрэгтэй. Муулаад байгаа хүмүүс өөрсдөө нотой шүү.
Улс төрчдийн зодоондоо хуулийн байгууллагыг хутгамааргүй байна
Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан төрийн тулхтай мэргэшсэн хүн. Ажиллагсадын нийгмийн халамжийн талаар, байгууллагын дотоод шудараг байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр их зүйл хийсэн хүн дээ.
prokuroriin baiguullaga olon niited shiidsen hergee medeelleed yawdag bolson bnlee. shiidsen hergiig n harhaar ajliin vr dvn n haragdaj bn. zgr hvmvvsiig ajliig n hiilgej boldoggvi yumu
Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан төрийн тулхтай мэргэшсэн хүн. Ажиллагсадын нийгмийн хламжийн талаар, байгууллагын дотоод шударга байдлын талаар их зүйл хийсэн.
Прокурорын байгууллагын хувьд үйл ажиллагаагаа ил тод болгох тал дээр анхаарч байгаа нь том дэвшил шүү.
Прокурорын байгууллагын талаар сүүлийн жилүүдэд иргэд эeрэг үнэлэмжтэй байгаа нь eрөнхий прокурор Жаргалсайханы ажлын үр дүн шүү
Прокурор, АТГ сайн ажиллаж байгаа, эдгээр дарга нарын үед олон улс төрчид зохих хариуцлагаа хүлээсэн шүү. Харин хийсэн зүйлээ олонд таниулж өөрсдийгөө рекламдахдаа муу улсууд байх. Одоо эд нар шиг тулхтай, туршлагатай, хуудуугүй хүн олоход бэрх шүү.
Энэ улсад мэргэшсэн төрийн алба хаагчидаа зайлуулж оронд нь намын цүнх баригчид,уяач гарууд татвар төлөгчдийг тамладаг систем үүсэн бий боллоо Жаргалсайхан прокурорын оронд ямар хулгайч ирэх бол ккк
Улсын Ерөнхий Прокурор бол жинхэнэ манлайлагч удирдагч шүү дээ.
Үгэнд нь орохгүй байгаа тул Хүүк гуай Дашдавааг халж шүүхийн шийдвэрт байсан хадам дүүгээ томилох гэж байгаа гэсэн. Шүүх, прокурор 2 үгэнд нь орж нохойд барьдаг мод сайн болж байгаа тул улираана
Хэн байхаас үл хамаарч төрийн алба тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаатай байх ёстой. Санал оруулах болон томилох үйл явц нь хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байгаа учраас, мөн томилогдсон нь шалгуураа бүрэн хангаж байгаа учраас л шийдвэр хэрэгжиж байгаа. Төрийн албан хаагчийг тэр дундаа төрийн өндөр албан тушаалтныг хууль зөрчиж томилно гэж юу байхав дээ. Томилогдсон албан тушаалтан чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаа эсэхийг мөн л тодорхой хэмжүүр шалгуураар дүгнэдэг. Эдгээр бүгд хуулийн дагуу явагдаж байгаа учраас л эдгээр хүмүүс ажиллаж байгаа шүү дээ.
Улсын ерөнхий прокурор Жаргалсайханыг энэ төрийн ажилдаа нэр төртэй явж байгаа бас прокурорчид дундаа нэр хүндтэй гэж хардаг
АТГ- гүйцэтгэх ажиллагаа явуулхад бүх булхиа ил гардаг. Дашдаваа дарга бас л ноён нуруутай төрийн хар хүн бна шүү
Улс төрчдийн зодоондоо хуулийн байгууллагыг хутгамааргүй байна
Улс төрчдийн зодоондоо хуулийн байгууллагыг хутгамааргүй байна
Uls toriin margaandaa huuliin baiguullaga ter tusmaa prokuroriin baiguullagiig oroltsuulahaa bolimoor bnaa haraat bus baih ystoi
Прокурорын байгууллагад насаараа ажиллаж байгаа шударга прокурор Жаргалсайханыг дахин томилоод ажиллаж байгаа нь буруудах зүйлгүйдээ амжилт хүсье.
Ерөнхий прокурор Жаргалсайхан прокурортоо бараг 40 жил ажиллаж байгаа улс төрөөс хамааралгүй шийдвэр гаргаж чаддаг мундаг хуульч
Жаргалсайхан прокурор төрийн мундаг хүн. Зөвхөн Прокурортоо л ажилласан мэргэжлийн ажилтан
Zaa ene porkroroos oor hvn ch oldohgvi baihaadaaa