НИЙГЭМНийгэм мэдээ

0132 дугаар ангид алба хааж байсан байлдагчийн биеийн байдал маш хүнд байна гэв

Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 дугаар ангийн долоон байлдагч эрүүл мэндийн шалтгааны улмаас өнгөрсөн долоо хоногт халагдсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болсон. Цэргээс халагдсан долоон байлдагчийн хоёр нь зодуулсны улмаас Улаанбаатар хотод хагалгаанд орсон гэх боловч албаны хүмүүс өөр тайлбар хэлж байсан. Тухайлбал, ХХЕГ-ын Хэвлэлийн албаны дарга У.Пүрэвсүрэн Ergelt.mn сайтад " Бусдад зодуулсны улмаас эрүү нь хугарсан гэх байлдагч жагсаалын үеэр ухаан алдаж унасан болох нь хяналтын камерийн бичлэгт үлдсэн байгаа" гэсэн тайлбар мэдээлэл өгсөн.

Харин дөнгөж саяхнаас цэргийн ангидаа бэртэл авсан 19 настай хүүгийн зураг олон нийтэд ил болоод байна. Тухайн байлдагчийн биеийн байдал маш хүнд, хэд хэдэн удаа хагалгаанд орсон, Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэх мэдээлэл байна. Бид энэхүү мэдээллийг маргааш дэлгэрэнгүй байдлаар албаны хүмүүсээс тодорхой тайлбар авч мэдээлэл бэлтгэх болно.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголчуудаа хүндэт эцэг эхчүүдээ цэрэгт хүүхдээ бүү явуулаачээ өрөөл татанхай,эсвэл цогцос амьгүй болсон биeийг нь хүлээж авдаг боллоо.Алуурчин яргачин алны арчдас,муусайн тэмбүүнүүд дох өтнүүдээ та нарыг өөр доромжлох муу үг алга.Арыхаа сүв рүү яртай мод чихүүлмэрүүдээ үхээч далд орооч,баянхошуу толгойтын үмхий жорлонд өт болон тарчлаач түй алах юмсан.Түвшинбаярт өгч үхтэл нүдүүльe лаларуудыг

3ох
3ох

цогцос ирээд бна штээ лалруудаа эрүүл саруул цэрэгт явсан хүүхдүүдийн

Эрка
Эрка

Zodoj alsaar tsereggui boloh yum bn daa

Зочин
Зочин

Цэргүүд нь хоорондоо биесээ дээрэлхэж зоддог хүүхдүүд биесээ бүллиддэг, томчууд нь бүдүүлэг заваан хогоо хаа саыгүй хаядаг нусаа нийсэн, хэрүүлч,онгироо завхай биесээ муулсан хүчирхийлэгч нарсист ,төрийн түшээд нь эх орноо тоносон дээрэлхүү сэхлүүн залхуу зальжин магтуулсан сэхээтэн хулгайч намчидтай улс болж дээ

Зочинзочиг
Зочинзочиг

Цэргийн энэ заваан яргалалаа хэзээ болих юм. Дээд тушаалтнууд юу хийдэг юм. Олон удаа хүн нас барлаа. Арга хэмжээ авдаггүй зэрлэг балмад байгууллагад хэнд итгэж үр хүүхдээ явуулах юм.

Back to top button