НИЙГЭМНийгэм мэдээ

С.Тулга: "Багшийг чинь хөөгөөд явуулсан. Илүү юм яривал та нарыг хөөгөөд явуулна” гэсэн байсан

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польш улсад болж буй. Тус тэмцээнд манай Улсын эрэгтэй, эмэгтэй 3x3 шигшээ багууд хэсгийн шатнаас гарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн. Олимпын эрх олгох чухал тэмцээнд шигшээ баг тааруу оролцсоны ард ямар асуудал байгаа талаар МУГД С.Тулгатай цөөн хором ярилцлаа.

Видео:

-Манай Улсын 3х3 шигшээ баг олон улсад чансаагаараа дээгүүр бичигддэг. Тэр тусмаа эмэгтэй шигшээ баг ДАШТ-ний дэд аварга болж, олимпын наадамд оролцсон арвин туршлагатай. Энэ жил өмнөх амжилтаа ахиулж, сайн оролцох байх гэсэн дэмжигчдийн хүлээлтэд хүрч чадсангүй. Үүний цаана ямар асуудал байна вэ?

Монголчуудыг багийн спортоор амжилт үзүүлж чадахгүй гэж олон хүмүүс ярьдаг байлаа. Зарим нэгэн сагсны хүрээнийхэн хүртэл боломжгүй гэдэг байсныг бид боломжтой болгосон. ДАШТ-ний тухайд гэвэл би өөрийн цахим хуудаснаа бичлэг оруулсан. Манай эмэгтэй баг нэг ч хожил авахгүй гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ охид маань гоё тоглосон. Тэдэнд буруу байхгүй, гол асуудал нь удирдаж байгаа хүмүүст байна. Монголын 3x3 багийн системийг шууд сольсон. Ганц жилийн дотор Дэлхийн аваргаас мөнгөн медаль авч байсан баг дөрөв дараалж хожигдохыг харлаа. Тэр охидыг гаргаж ирэхийн тулд өөрийнхөө охиноос илүү санаа тавьж байсан. Одоогийн удирдлагуудыг байхгүй байхад би зардлын олж гадаад улс руу тэмцээнд явуулж байсан шүү дээ. Бүгд үүнийг мэднэ. Хүч хөдөлмөрөөрөө босгосон Монголын 3х3 систем нүдэн дээр унаж буйг харах харамсалтай байна.

-Эрэгтэй багийн тухайд. Багийн бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтийг та бас шүүмжлээд амжсан?

-Дүү нарт бол олон тэмцээн ууг нь бий. Гэтэл туршлагатай, чухал тамирчдадаа ДАШТ-нд явуулаагүй. Сагсан бөмбөг бол багийн спорт. Ганц хүн шийддэг байж огт боломгүй. Би 3x3 багаа Азийн аварга болгочхоод Дэлхийн аваргаас медаль аваад ирье гэхэд сольчихсон. Сая түүнтэй л адил зүйл боллоо. А.Анандын оруулчхаад нөгөө гурвыг нь хасчхаж байгаа юм. Яагаад гэхээр хэн ч хариулж чадахгүй.

-Удирдлагууд нь тамирчдадаа дарамтлаад байдаг юм уу?

-Одоохондоо хүүхдүүд юм ярихгүй л байна. Гэхдээ үеийн үед "бид нар медаль авах байсан" гэсэн харамсал үлдэнэ. “багшийг чинь хөөгөөд явуулсан. Та нар илүү юм яривал хөөгөөд явуулна” гэсэн байсан. Залуу хүүхдүүд нүдээ аниад л өнгөрөөсөн. Манай 3х3 дотооддоо ямар ч ардчилал байхгүй, Хойд Солонгос шиг болсон нь үнэн. Нэг хүн бүгдийг нь шийддэг, мэддэг.

-Монголчууд 3х3 шигшээ багаа энэ жилийн олимпын наадамд харах болов уу?

-Хожих бүрэн боломжтой тоглолтууддаа ялагдал хүлээгээд байна. Өмнөх Парисын олимпын эрхийн тоглолтуудад ялагдсан. Токио хотод зохиогдсон олимпын наадамд анх удаа орсон учраас алдаа оноо их байсан л даа. Энэ жилийн тухайд асуудал нэлээн хүндэрсэн гэж харж байна. Гэхдээ муу амлаад яахав.

-Хүний сайхан сэтгэл, хүний хийсэн бүтээснийг луйвардсан “MCS” ичих л хэрэгтэй-

-Та "Монгол 3х3 систем" гэж их ярьдаг. Системийнхээ тухай яриач. Мөн танаас 3х3 холбоог яг хэн дээрэмдэж авсан юм?

-Хүний сайхан сэтгэл, хүний хийсэн бүтээснийг луйвардсан “MCS” ичих л хэрэгтэй. Өөр хүмүүсийн бизнесийг хөрөнгө оруулалт нэрээр авчихдаг гэж өмнө нь сонсож байсан. Гэхдээ хүүхдүүдэд цалин өгөөд, амьдралыг нь шийдэж байгаа юм чинь яах вэ гээд хүлцсэн. Одоо хүүхдүүдтэй холбоотой янз бүрийн юм сонсогдож байна. Бүр болохгүй бол булхайг нь ичтэл нь зарлана. Нүүрээ хийх газаргүй болох муухай, муухай жишээнүүд байна. Хүрээний бузрыг дэлгэвэл олон гэдэг шиг. "Apple" үүсгэн байгуулсан Стив Жобс өөрийн компаниасаа хөөгдсөн гэдэгтэй адил намайг хөөсөн. "MCS" үүсгэн байгуулсан Ж.Оджаргал захирлыг хөөж буйтай ижил зүйл. Тиймээс үлгэр жишээ том компани төлөөлж байж жаахан ичих хэрэгтэй.

-Системийн тухай?

-Анх 2017 онд бид нар 3х3 сагсан бөмбөгтэй танилцсан. Тухайн үед холбоогоо үүсгэн байгуулж системээ босгож байлаа. Систем бол ухаан. Бид системээр тоглох ёстой. Гэтэл манайд ирсэн зарим гадаад багш нар "ур чадвараар тоглоно" гэж ярьдаг. Ур чадвараар 1х1 тоглоно. 3х3 бол багийн ухаанаар тоглох ёстой спорт. 3х3 дэлхийд хөгжиж эхлэхэд эхлээд нэгийн эсрэг нэг тоглож байхад Монголчууд гурвуулаа холбогдож тоглож байлаа. Монголын 3х3 13-р зууны Чингис хаан шиг явсан үе байсан. Гэтэл одоо байгааг нь хараад шөнө ч нойр хүрэхгүй байна. Хүний хийсэн ажлыг нүдэн дээр шатаагаад байх ямар байх нь ойлгомжтой биз.

-Монголын 3х3 систем өнгөрсөн жил ДАШТ-нээс мөнгөн медаль авсан. Тухайн үед эмэгтэй багийг хэн ч тоохгүй байсан нь үнэн. Гэтэл нэг жилийн дотор манай охид Дэлхийд гангарсан шүү дээ. Гэтэл амжилт гаргаад эхлэхээр бусдын бэлэн хоолыг булаагаад авчхаж байгаа юм. Хамгийн гомдмоор нь "багштайгаа хамт явбал, магтаж яривал, цахим орчинд ямар нэгэн пост бичвэл сагснаас зайлуулна шүү" гэж хэлсэн. Үйлийн үр гэж байдгийг энэ жилийн ДАШТ харууллаа.

-Хэрэв таныг эргээд дасгалжуулагчаар ажиллах санал тавих юм бол хүлээж авах уу?

-Сагсны төлөө ярилцаад үзэхэд болохгүй юм байхгүй. Хэрэв би 3х3 багтаа эргэж очоод амжилт гаргаж чадахгүй байвал чимээгүй яваад өгнө.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үнэн худлыг нь шалгах хэрэгтэй ч ийм зүйл болсон бол харамсалтай

Зочин
Зочин

Ene margaan sagsand l hohirold avchirch bn daa

Зочин
Зочин

Тамирчид улс төр, эрх мэдлийн золиос болж болохгүй

Зочин
Зочин

Bagiin dotood uur amisgal ih chuhal shuu

Зочин
Зочин

Хэн нь зөв хэн нь буруу гэдгийг цаг хугацаа харуулах байх

Зочин
Зочин

Sport deer huvi hunii us honzon baih yosgui

Зочин
Зочин

Tamirchid ni l hamgiin ih setgel zovj baigaa bh

Зочин
Зочин

Монголын 3х3 өмнө нь үнэхээр хүчтэй байсан нь үнэн

Зочин
Зочин

Tamirchid ni l hamgiin ih setgel zovj baigaa bh

Зочин
Зочин

Амжилттай байсан системээ яагаад өөрчилсөн юм бол

Зочин
Зочин

Neg taliin medeeleer dugneh ert bna

Зочин
Зочин

Тулга багшийн хөдөлмөрийг хүмүүс мартаагүй шүү

Зочин
Зочин

Sagsnii holboo tailbar hiih heregtei yum bish uu

Зочин
Зочин

Хэрүүл маргаан биш үр дүнгээрээ өрсөлдөх хэрэгтэй

Зочин
Зочин

Olimpiin erh avahad hetsuu l bolood bn daa

Зочин
Зочин

Энэ гэж нэг уйлсан гонгиносон гоншгонсон ац байна аа

зүч
зүч

Тулга явснаас хойш 3* 3 уруудсаар өнөөдөр хоосон хоцорсон нь үнэн. Гадаадынхан Монголчууд удахгүй сураггүй болох тухай нийтэлж байна шүү...

Зочин
Зочин

Одоо 3х3 аас юм харалтгүй байхаа

Холбоотой мэдээ

Back to top button