НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Дундговь аймагт шүлхий өвчний вакцин, ариутгалын бодисын хүрэхгүй байна

Дундговь аймгийн Адаацаг, Гурвансайхан сумдаас малын гоц халдварт шүлхий өвчин илэрчээ. Дээрх хоёр сумдын засаг дарга нараас цаг үеийн нөхцөлийн байдлын талаар тодрууллаа.

Адаацаг сумын засаг дарга: "Аймгийн мал эмнэлгийн газраас шинжилгээ авч, холбогдох заавар зөвлөгөө өгсөн. Улмаар өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хашаа хороо, худаг усны эх үүсвэр болон нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж, хяналтын постуудад төрийн албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Мөн голомтын бүс нутгийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байгаа. Голомтын бүсэд ойр малыг вакцинжуулсан. Шүлхий туссан малыг устгалд оруулахгүй. Баруун аймгуудад гарсантай адил Сат-1 хэв шинж биш учраас хүндрэл багатай гэж үзэж байгаа" гэлээ.

Гурвансайхан сумын хоёр багийн нутагт шүлхий өвчин илэрсэн байна. Улмаар 9 өрхийн бог малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг зохион байгуулжээ.

Гурвансайхан сумын засаг даргаас тодруулахад "Шүлхий өвчин гарсан бөгөөд голомтын болон сэжигтэй бүс нутгийн айл өрхүүдийн 9,000 гаруй малд ариутгал хийсэн. Одоогоор малын хорогдол бүртгэгдээгүй. Шаардлагатай вакцин болон ариутгалын бодисыг хотоос авчирсан ч хүрэлцээ муу байна. Эхний ээлжид голомтын бүсээ вакцинжуулсан. Ойр орчмын малыг вакцинжуулахаар хүсэлтээ өгсөн, хэзээ ирэхийг нь хэлж мэдэхгүй байна. Улсын нөөц дууссан, гадаад улсаас импортлох юм байна лээ. Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд голомт илэрсэн багт хөл хорио тогтоосон байгаа" хэмээн ярилаа.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button