НИЙГЭМНийгэм мэдээ

Хөвсгөл нуурын мөс бүрэн хайлж энэ зуны усан онгоцны аялал эхэлжээ

Хөвсгөл нуурын мөс 2026.06.07-нд бүрэн хайлж дуусжээ. Үүнийг тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Хатгал, Ханх, Хөвсгөл харуулын судалгаагаар баталгаажуулсан байна.

Монгол Улсын далайн захиргаа үүнд үндэслэн, Хөвсгөл нуурын усан тээврийг эхлүүлэхээр тус аймгийн засаг даргад ханджээ. Тиймээс Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Төмөрбаатар захирамж гаргаж, Хөвсгөл нуурын усан тээврийг 6-р сарын 10-наас эхлүүлсэн байна Усан онгоц, завийг өдөр бүр 06:00-21:00 цагийн хооронд нууранд хөвөхийг зөвшөөрсөн байна. Тэдэнд Далайн захиргааны Хөвсгөл аймаг дахь салбар хяналт тавих юм байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button