НийгмийнНИЙГЭМ

Ахмадын тэтгэврийг ₮1.5 сая болгох өргөдөлд санаачилжээ

Иргэдийн өргөдөл саналыг хүлээн авдаг Dparliament.mn иргэн Л.Гүндалай ахмадын өндөр настны тэтгэврийг ₮1.5 сая болгох өргөдөл санаачилжээ. Тус өргөдөлд одоогоор 400 гаруй хүн гарын үсэг зураад байна. Хэрэвзээ 100,000 хүн гарын үсэг зурвал уг саналыг УИХ-аар хэлэлцэх юм.

Өргөдөл санаачилсан Л.Гүндалай “Монголын ихэнх ахмадуудын тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй, зээлтэй, нэг сарын хэрэглээгээ ч бүрэн хангаж чадахгүй байдалд байна. Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тасралтгүй өсөж буй нөхцөлд ахмад настнуудын худалдан авах чадвар бодитоор буурч, хүнс, эм, дулаан, орон сууц, ахуйн үйлчилгээ зэрэг өдөр тутмын зайлшгүй хэрэгцээг бүрэн хангах боломж хязгаарлагдаж байгаа нь бодит нөхцөл байдлаар нотлогдож байна. Дээрх үндэслэл, тооцоонд тулгуурлан дараах саналыг гаргалаа. Тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 (нэг сая таван зуун мянган) төгрөг болгон нэмэгдүүлэх хуулийг Улсын Их Хурлаар батлуулах шаардлагатай байна” гэжээ.

Өргөдөлд дараах холбоосоор орж санал өгөх боломжтой: https://petition.parliament.mn/Detail...

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button