УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Импортын электрон тамхины 86.5 хувийг базаж, ₮200 гаруй тэрбумыг эргэлдүүлдэг 5 компани

О.Номинчимэг нарын өргөн барьсан "Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл өргөн баригдаад 13 сар болж байгаа ч олон бэрхшээл, эсэргүүцэлтэй нүүр тулсаар ирэв.

Өнгөрөгч долоо хоногт хууль санаачлагч гишүүн О.Номинчимэг "Төрийн ордноор тамхины компаниуд гишүүдийн өрөө өрөөгөөр явж байна. Үнэхээр сүүлчийн сумаа тавьж байна гэж би харж байна. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын гарын үсэгтэй бичиг миний гарт байна. Тамхины асуудлыг ярьснаас хойш Ж.Энхбаяр сайд улаан цагаандаа гарч байна. Тамхины хуульд өөрчлөлт оруул гэдэг албан даалгаврыг Сангийн сайддаа өгч байна. Үнэхээр хүчин мөхөстөж байна. Ирээдүй хойч үедээ санаа зовдог хүмүүс маань тамхины асуудлыг ойлгож байгаа байх. Гэтэл хэсэг бүлэг тамхины бүлэглэл, бизнесийн бүлэглэлүүд эрх ашгаа хамгаалахын төлөө нам дамнасан нөлөөллийн сүлжээ үүсгэсэн нь ил болж байна" хэмээсэн юм.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэрэв батлагдвал электрон тамхины хязгааргүй хэрэглээ, сургуулийн орчинд хүртэл нэвчсэн байдалд хяналт тавих эрх зүй төгөлдөржинө.

Өнгөрсөн оны байдлаар 20 компани 225.4 тэрбумын 5 сая ширхэг электрон тамхийг Монголд импортолжээ. Тэдний тав нь электрон тамхи импортлох эрхтэй. Нэрлэвэл, “Электрон гаджет”, “Эм Эн иновэйшн глобал смарт технологи”, “Рич эксим лайн”, “Мета моти”, “Алтангадас трейд”. Тус бүрийн opendata мэдээллийн сан дахь мэдээлэл болон өнгөрсөн 2025 онд импортолсон электрон тамхины хэмжээ, зах зээлд эргэлдүүлсэн мөнгө хөрөнгийн мэдээллийг нэгтгэн хүргэе.

Нэг. 2025 оны байдлаар хамгийн их буюу 2.6 сая электрон тамхи импортолсон “Электрон гаджет”

Б.Бат-Өлзий, Э.Энхбаяр нар хувь эзэмшдэг, эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй. 2021 онд үүсгэн байгуулагдсан, Электрон болон ахуйн бараа, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жижиглэнгийн худалдаа, Электрон болон гэр ахуйн бараа, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн бөөний худалдааны үйл ажиллагааны чиглэлтэй.

2025 онд Монголд экспортлогдсон электрон тамхины 52 хувийг буюу 2,604,612 ширхэг электрон тамхийг худалдан борлуулсан байна. Нэг ширхэг электрон тамхины дундаж үнийг 50 мянган төгрөг гэж тооцвол ₮130 тэрбум болж байна.

Хоёр. Өнгөрөгч онд 955 мянган электрон тамхи импортолсон "Эм Эн иновэйшин глобал смарт технологи"

Б.Жавзандулам хувь эзэмшдэг, эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй. Тус компанийн гүйцэтгэх захирлаар нь БНХАУ-ын иргэн Zhang Chongkui гэх хүн ажилладаг байна. 2023 онд үүсгэн байгуулагдсан, үйл ажиллагааны чиглэл нь Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Сүү, сүүн бүтээгдэхүүний худалдаа, Ундаа, усны худалдаа.

2025 онд Монголд экспортлогдсон электрон тамхины 19.1 хувийг буюу 955.058 ширхэг электрон тамхийг худалдан борлуулсан байна. Нэг ширхэг электрон тамхины дундаж үнийг 50 мянган төгрөг гэж тооцвол ₮47.7 тэрбум болж байна.

Гурав. 2025 онд 418 мянган электрон тамхи импортолсон “Рич эксим лайн”

Т.Баасан, А.Отгонхүү нар хувь эзэмшдэг, эцсийн өмчлөгчөөр нь Т.Баасан бүртгэлтэй. Тус компани 2023 онд үүсгэн байгуулагдсан. Үйл ажиллагааны чиглэл нь Орчуулгын үйлчилгээ, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Бизнесийн зөвлөгөө өгөх, Програм хангамжийн үйлчилгээ, Амралтын газар.

2025 онд Монголд экспортлогдсон электрон тамхины 8.4 хувийг буюу 418.940 ширхэг электрон тамхийг худалдан борлуулсан байна. Нэг ширхэг электрон тамхины дундаж үнийг 50 мянган төгрөг гэж тооцвол ₮20 тэрбум болж байна.

Дөрөв. Өнгөрсөн 2025 онд 181 мянган электрон тамхи импортолсон “Мета моти”

З.Мөнхсайхан, Нью Жен Течс, О.Батнаран, М.Энхсайхан нар хувь эзэмшдэг, эцсийн өмчлөгчөөр нь М.Энхсайхан бүртгэлтэй. Тус компани 2022 онд үүсгэн байгуулагдсан. Үйл ажиллагааны чиглэл нь Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Хүнсний бөөний худалдаа.

2025 онд Монголд экспортлогдсон электрон тамхины 3.6 хувийг буюу 181.898 ширхэг электрон тамхийг худалдан борлуулсан байна. Нэг ширхэг электрон тамхины дундаж үнийг 50 мянган төгрөг гэж тооцвол ₮9 тэрбум болж байна.

Тав. Өнгөрөгч онд 168 мянган электрон тамхи импортолсон “Алтангадас трейд”

Х.Батчулуун хувь эзэмшдэг, эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй. Тус компани 2006 онд үүсгэн байгуулагдсан. Үйл ажиллагааны чиглэл нь Хүнсний дэлгүүр, Талх, нарийн боовны үйлдвэрлэл, Махан бүтээгдэхүүн, банш, буузны үйлдвэрлэл, Хэрчсэн гурил үйлдвэрлэл, Үсчин, гоо сайхны үйлчилгээ, Хүнсний бөөний худалдаа, Ресторан/1-р зэрэглэл/, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Авто машинаар ачаа тээвэрлэх.

2025 онд Монголд экспортлогдсон электрон тамхины 3.4 хувийг буюу 160.000 ширхэг электрон тамхийг худалдан борлуулсан байна. Нэг ширхэг электрон тамхины дундаж үнийг 50 мянган төгрөг гэж тооцвол ₮8 тэрбум болж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Их Монгол
Их Монгол

Цөс хийдэг юм бна даа. Яаж зөвшөөрөл авах уу.

Зочин
Зочин

Ийм хэмжээний импорт хяналтгүй явбал залуусын хэрэглээ улам өснө, хууль хурдан чангарах хэрэгтэй

Зочин
Зочин

Regulation mash chuhal bolson, ene zah zeel hyanaltgui bol hund surtal ih bolno

Зочин
Зочин

Залуучуудын дунд энэ төрлийн зүйлс их тархаж байгаа нь үнэхээр санаа зовоож байна, сургууль орчимд онцгой анхаарах хэрэгтэй

Зочин
Зочин

Энэ мэдээлэл бүрэн биш байх магадлалтай, тоо баримтыг илүү нээлттэй болгох хэрэгтэй

Зочин
Зочин

Tatvar bolon ashig tsөөн tom kompani deer bujigdaad baina gesen bodol torj bna

Зочин
Зочин

Bi bol itgelgui bna, bodit baidal deer iluu shalgalt heregtei yum shig

Зочин
Зочин

Энэ салбарт ашиг сонирхлын зөрчил их байгаа юм шиг санагдаж байна

Зочин
Зочин

Health tal deer mash ih erсdeltei, ylanгуya zaluuchuud dund

Зочин
Зочин

Хууль хэрэгжилт сул байвал ийм тогтолцоо хэвээр үргэлжилсээр л байна

Зочин
Зочин

Нийт үнэ, ашиг хоёрыг харахад маш их мөнгө эргэлдэж байгаа нь ойлгомжтой ч эрсдэл нь тодорхойгүй байна

Зочин
Зочин

End neg heseg group nuhtsul baidliig zuv zugeer ashiglaj bgaa yum bish uu gej bodogdloo
::>

Энэ бүх зүйл яагаад ингэж удаан хугацаанд шийдэгдэхгүй байгаа юм бол

Зочин
Зочин

hereglegchdiin eruul mendiig bodohgui ashig l haraad yavaad baigaa yum bish uu gej bodogdloo

Зочин
Зочин

Ийм хэмжээний импорт явж байхад төрөөс дорвитой арга хэмжээ авахгүй удаад байгаа нь сонин байна, хэн нэгний нөлөө байгаа юм биш биз

Зочин
Зочин

uneheer bodit medeelel bol il tod bolgoh heregtei, ingej taamagaar yavah ni buruu

Зочин
Зочин

regulation hoishlood baihaar zah zeel uuruu zasagdaad baigaa yum shig l sanagdaj baina

Зочин
Зочин

Хатуу хяналт тогтоохгүй бол электрон тамхиар хар тамхи оруулж ирж байгаа гээд зарим хөгжилтэй орнууд хориглож байгаа шүү.
Монголд хатуу хориг тавьж байж л улс үндэстэн, ирээдүй хойч үеээ аврана шүү.

иргэн
иргэн

Ашиг харсан бузрууд ирээдүй хойч үеээ бодооч бузруудаа.Энхбаяр авилга авчихаад зүтгүүлээд байгаа биз худалч хуурамч зальтай хамаг муу бүхэн шингэсэн бирд юмаа

Холбоотой мэдээ

Back to top button