УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувийн ялалт байгууллаа

Аймаг сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль өчигдөр (2026.06.21) болж өнгөрлөө.

Энэ жил таван аймгийн есөн суманд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандат, 15 аймгийн 37 мандат дээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль товлон зарласан. Сонгуульд МАН-аас 45, АН-аас 44, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр 1, бие даан нэр дэвшигч 5, нийт 99 нэр дэвшигч өрсөлдөв.

Урьдчилсан дүнгээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад нөхөн сонгууль явагдсаны 9 мандат дээр МАН-аас нэр дэвшигчид 100 хувийн үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Харин сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн хувьд 15 аймгийн 37 сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн 37 мандатын 17 мандатад МАН-аас нэр дэвшигчид, 17 мандатад Ардчилсан намаас нэр дэвшигчид, 1 мандат буюу 0.2 хувьд ХҮН намаас нэр дэвшигч, 2 мандат буюу 0.4 хувьд бие даагчид тус тус ялалт байгуулжээ.

Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн нийлбэр дүнгээр нийт 46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувийн ялалт, АН нам 17 мандат буюу 36.9 хувийн ялалт, ХҮН нам 1 мандат 0.2 хувийн ялалт, Бие даагч 2 мандат буюу 0.4 хувийн ялалтыг тус тус авсан байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Оюунэрдэнэ
Оюунэрдэнэ

Дандаа худлаа мэдээлэл тараах юм
Орон нутгийн сонгуульд бие даагч нэр дэвшээд ялалт байгуулсан,бусад намуудаас суудал авсан л байна ш дээ
Ингээд худлаа мэдээлэл тараагаад байвал нэр хүндээ алдана гэж тооцоолдоггүй юм байх даа
Ийм хариуцлагатай цаг тулсан үед хамаагүй хэт буруу мэдээлэл яаж хохирол учруулах вэ гэдгийг анхаардаггүй юм байх даа
Хэт худлаа мэдээлэл чинь намын анхан шатны байгууллага,дэмжигчидэд эсрэгээрээ хүндээр тусаж,ерөнхийлөгчийн сонгууль тулсан энэ цаг үед эсрэгээрээ тусна даа

Зочин
Зочин

Хэн батлах юм

ХОМНИСТУУД
ХОМНИСТУУД

МАН ЯЛЛАА ГЭЭД ЯАХЫН БААХАН ХУЛГАЙЧИД НЭМЭГДЭЖ БАЙНА УЛС ОРОН ӨӨДЛӨХГҮЙ БАЙНА МАН ҮНЭНДЭЭ МАН ЛАЙ.ЛАНЧИГ Л БАЙНА..МАНААС ЗАЛХАЖ БАЙНА .БӨӨН СҮРЭГ ХУЛГАЙЧИД Л БН..

Холбоотой мэдээ

Back to top button