АНУ Австралийг хожиж, Парагвай Туркийг ялснаар ДАШТ-нд хэсгээ тэргүүлж байна
АНУ-ын хөлбөмбөгийн баг "FIFA World Cup 2026"-ийн хасагдах шатанд шалгарлаа. Тус баг Австралийн хөлбөмбөгийн багийг 2:0 ээр хожсон бөгөөд тоглолтын хоёрдугаар хагаст америкчууд илүүрхэж байсан ч өрсөлдөөн улам ширүүн болжээ.
Долоо хоногийн өмнө Парагвайн хөлбөмбөгийн багийг 4:1-ээр гайхалтай хожсон амжилтаа давтах нь амаргүй сорилт байсан ч АНУ-ын баг Австралийн эсрэг эхний 45 минутад ширүүн тоглолт үзүүлэв. Гэсэн хэдий ч АНУ-ын шигшээ баг хамгаалалтдаа анхаарах шаардлагатай зэрэг зарим нэг сул тал хэвээр байгааг тоглолт харуулсан юм.
Энэхүү ялалтын үр дүнд АНУ-ын шигшээ баг дараагийн шат буюу хасагдах шатанд оролцох эрхээ баталгаажууллаа. Мөн баасан гарагийн орой Парагвай Туркийн хөлбөмбөгийн багийг хожсоноор АНУ D хэсгийн тэргүүн байраа баталгаажуулсан байна.
АНУ-ын дараагийн тоглолт пүрэв гарагт тус улсын зүүн бүсийн цагаар 22:00 цагт Туркийн хөлбөмбөгийн багийн эсрэг Софи цэнгэлдэх хүрээлэнд тоглоно. Энэ нь АНУ-ын шигшээ баг ДАШТ-ийн хэсгийн шатанд хоёр тоглолт дараалан хожсон түүхэн дэх ердөө хоёр дахь тохиолдол болж байна. Өмнө нь америкчууд ийм амжилтыг хамгийн анхны ДАШТ болох 1930 оны "FIFA World Cup"-д үзүүлж байжээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: CNN













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.