Байгаль орчин
Улиас модны цагаан хөвөнг шатаахгүй байхыг анхааруулж байна

Зургаадугаар сарын дундуур модны хөвөн буюу улиасны унгарил хотоор нэг тарснаас хүмүүс харшил хөдөллөө хэмээн төвөгшөөдөг. Тиймээс иргэд гадны улс орнуудад хийгдсэн сошиал дээрх бичлэгийг дууриан модны цагаан хөвөнг шатааж гал түймэр гарах эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Учир нь модны цагаан хөвөн буюу унгирал нь хөвөн мэт сэвсгэр учир маш өндөр шатамхай шинж чанартай бөгөөд гал авалцах үед хурдтай тархдаг байна. Иймд иргэн та модны хөвөн шатаахгүй байх, хүүхэд багачууддаа шатааж болохгүйг сануулах, унгарилыг услан норгох, ил задгай гал гаргахгүй байх, асаасан чүдэнз, татсан тамхиа бүрэн унтраахыг анхааруулж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.