Гадаад мэдээДЭЛХИЙ

Европт рекорд тогтоосон хэт халаалт үргэлжилж, Францад мянга орчим хүн нас баржээ

Ням гарагт /2026.06.28/ Европын олон цэгт цельсийн 40 хэм хүрч халж, хэт халалтын улмаас Францад мянга гаруй хүн нас барсан байна. Францын Эрүүл мэндийн агентлаг мэдэгдэл хийснээр халуунтай холбоотой нас баралтын ихэнх нь ахмад настай хүн ам дунд бүртгэгджээ. Нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг тус агентлаг мэдээлсэн байна.

Зургаадугаар сарын 20-ноос эхэлсэн хэт халалтын давлагаа нь агаарын хэмийг бүртгэж эхэлснээс хойших хамгийн хүчтэй халалт болсон гэдгийг эрдэмтэд мэдэгдсэн. Хэт халалтын улмаас цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл тасалдаж, дэд бүтцэд гэмтэл учирч, эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг нэмжээ. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесүс мэдэгдэл хийхдээ “Одоогийн байдлаар 150 сая хүн хэт халуун орчинд амьдарч, олон зуун хүн нас барж, сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоон, цахилгаан дамжуулах шугам тасалдаж байна. Нэг үед ганц удаа л тохиодог байсан хэт халалт цаг уурын өөрчлөлтийн улмаас одоо бараг жил болгон тохиох боллоо” гэсэн юм. Эрдэмтдийн хэлж буйгаар хүний нөлөөтэй цаг уурын өөрчлөлтгүйгээр энэ удаагийнх шиг хэт халах бараг боломжгүй аж.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button