Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам ирэх сарын 23-25-нд болох тов гарчээ
Засгийн газрын тогтоолоор Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадмыг “Хангайн бүсийн хурд” хурдан морины уралдаантай хамтатган ирэх сарын 23-25-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх тов гаргажээ. Ойн баяр наадмаа угтан Эрдэнэт хотынхон 40 жилийн хугацаанд засвар шинэчлэлт хийгдээгүй А.Амар сайдын нэрэмжит төв талбайгаа гантиг чулуугаар шинэчилсэн байна.
Мөн ойгоо угтаж хотын төвийн 11 байршилд авто замаа асфальт бетоноор хучин шинэчилж, 13 байршилд 400 гаруй гэрэлтүүлэг шинээр суурилуулах, инженерийн шугам сүлжээний ажил хийж буй анхны аймаг болж байгаа аж. “Эрин зууны бахархал Эрдэнэт” уриан дор тэмдэглэж буй Эрдэнэт хотын 50 жилийн ой угтсан бүтээн байгуулалтын ажлууд нь зөвхөн ойн баярт зориулсан бус, иргэдийн амьдралын чанарт бодит үр өгөөж өгөх, хотын ирэх 50 жилийн хөгжлийн суурь бүтээн байгуулалт гэдгээрээ онцлогтой юм байна.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.