УЛС ТӨРУлс төрийн мэдээ

П.Наранбаяр: Увс аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд 1554 хүн санал өгсний 50 хувь нь царцаа байлаа

УИХ дахь ХҮН намын зөвлөл өнөөдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Ганзориг "Энэ долоо хоногийн баасан гарагт хаврын чуулган хаалтаа хийх гэж байна. ХҮН намын найман гишүүн хаврын чуулганы үеэр хэрхэн ажилласан тухайгаа дүгнэж ярилцлаа. Энэ талаар мэдээлэл өгье.

Энэ хаврын чуулганы хугацаанд манай нам 12 удаа ээлжит, нэг ээлжит бусаар хуралдсан байна. Нийт 29 хуулийн төсөл болон бодлогын гол, гол асуудлуудыг хэлэлцэж санал дүгнэлтээ нэгтгэж, найман удаа олон нийтэд хэвлэлийн хурал хийж байр сууриа илэрхийлсэн байна. Мөн найман гишүүд 80 орчим хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Мөн Нийслэлд хэрэгжиж буй төслүүдийн хөрөнгийн зарцуулалтын байдалд анхаарч, байр сууриа илэрхийлж ажиллалаа.

Ер Улс орны хөгжил эдийн засгийн өсөлтөөр хэмжигдэхгүй. Хүний хөгжлийн индексүүд чухал. Тиймээс Монгол хүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалт руу анхаарах нь чухал хэмээн үзэж эрүүл мэнд, боловсрол зэрэг хүний хөгжил рүү чиглэсэн гол гол хуулиуд дээр ажиллалаа. Заримыг нь батлуулаад, амжилттай яваа" гэв.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл "ХҮН намаа төлөөлж 21 хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Заримыг нь ахалсан байна. Шадар сайд Т.Доржхандын ахалж оруулж ирсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дурдмаар байна. Өөрөөр хэлэх юм бол Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай хууль орж ирсэн. Ингэснээр 99 холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт орох гэж байна. Үүнд хамгийн чухал нь Хөрөнгө оруулалтын тухай хууль байгаа. Мөн АН-аас Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг оруулж ирсэн. Эл хоёр хуулийн төслийг нэгтгээд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болгон хэлэлцэх гэж байна.

Хуулийн хэрэгжилтийн хамгийн чухал нь Монголд ажлын байр бий болгох, ингэснээр хувь хүний болон ААН-ийн орлогын албан татварын төлөлт нэмэгдэнэ. Төсвийн орлого сайжирснаар нийгмийн олон асуудал шийдэгдэнэ. Тэр дундаа багш, эмч нарын цалинг нэмэх, тэтгэврийг нэмэх, дэд бүтцийг сайжруулах боломж бүрдэнэ. Мөн төрөөс учруулдаг хүнд суртал, нэмэлт сад дарамт, хэрэгггүй зохицуулалтуудыг үгүй болгоно гэсэн үг. Тухайлбал, Зөвшөөрөл мэдэгдлийн хууль ч үүнд хэлэлцэгдэж байгаа" хэмээв.

УИХ-ын гишүүн П.Наранбаяр "Миний яриа хоёр хэсгээс бүрдэнэ.

Нэг. УИХ-ын гишүүний хувьд хаврын чуулганаар юу амжуулав. Эхний сард Боловсролын сайд байсан, дөрвөн ажил голчилж хийсэн.

  1. Багш нарын цалинг 50 хувь өсгөсөн.
  2. Боловсролыг дэмжих жил болгон зарласан учир хөрөнгө оруулалтыг 1.1 их наяд болгож хоёр дахин нэмэгдүүлсэн
  3. СӨБ болон бага боловсролын хөтөлбөрийг шинэчлэн баталсан
  4. Хувийн хэвшлүүдтэй хамтран багийн бага сургуулиудыг хөдөө газар байгуулж, хүүхдүүд гэрээсээ сургуульдаа явах боломжийг олгосон.

Хуулийн төслийн хувьд нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг санаачлаад өргөн барихад бэлдэж байна. Бүрдүүлбэр нь УДШ-ээс тайлбар, албан бичиг нь ирмэгц өргөн барина. Ирэх намрын чуулганаар ердийн журмаар хэлэлцэнэ. Мөн Улсын нисэхийн тухай хууль, уур амьсгалын тухай хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан. Хоёулаа батлагдсан. Үүнээс гадна орон нутаг, тойрогт ажиллалаа.

Орон нутагт торгуулийн орлогыг шууд өгдөг болсонтой холбоотойгоор эсхүл төсөв тасарсантай холбоотойгоор маш их торгуулж байна. Торгуулаагүй ААН алга. ХҮН намын гол бодлогод бүтээх эрх чөлөөг хангахаар туссан байдаг. Монгол хүн болж төрөөд бүтээх эрх чөлөөгөө бүрэн эдэлбэл улс орноо улс шиг улс болгоно. Эдийн засаг нь хүчирхэг болно гэж хардаг. Бид энэ бодлогоо барьж байгаа. ЖДҮ-чидээ маш сайн дэмжих хэрэгтэй байна. Энэ хүмүүсийнхээ нурууг аваад дууслаа. Торгуулиас л харагдаж байна.

Хоёр. Орон нутгийн сонгуультай холбоотойгоор хэлэх юм байна, та минь ээ. Сая 45 мандат дээр гурван гол нам оролцлоо. Өөр өөрсдийн ялалтын талаар мэдээлэл өгсөн. ХҮН намаас гурван хүн л дэвшсэн. Увс, Өвөрхангай аймагт нэг нэг нэр дэвшигч аймгийн нөхөн сонгуульд. Увсын Баруунтуруун суманд Ц.Оюунболд ялалт байгуулсан. Сумын түвшинд ялалт байгуулсан нь ХҮН намын хувьд хоёр дахь нь.

Аймгийн сонгуульд юу болоод байна вэ. Увс аймгийнхыг ярихад 1554 хүн санал өгсөн байна. Үүний 50 хувь нь царцаа байсан гэвэл яах вэ. Чандмань суманд сонгууль болоход дэргэдэх сумдаас нь төрийн албан хаагч, Засаг дарга, ИХТ нар царцаа маягаар ажиллаж, санал өгсөн байна. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авсан хэрэг. Төрдөө итгэх итгэл бууруулах, зохион байгуулалттай ажил болсон байна. ХҮН нам үүнд дуугүй суухгүй" гэлээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

орсгой шүдтэй өмхий хужаа зайл аа. чиний хийсэн ажил гэж огт байхгүй. багш нарын цалинг харин ч холион бантан болгосон.

Зочин
Зочин

Uvsiinhan bugd hulgaich aluurchin guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button