Гадаад мэдээДЭЛХИЙ

Цаазын ял сонссон ч Бангладешийн ерөнхийлөгч асан эх орон руугаа буцна гэжээ

Эх орноосоо зугтсан Бангладешийн Ерөнхий сайд асан Шейх Хасина энэ онд улсдаа эргэн ирнэ гэж амлажээ. Хасина Бангладешийн шүүх түүнд цаазаар авах ял оноосныг үл тоон, уг шийдвэрийг хууль бус, Үндсэн хууль зөрчсөн бөгөөд улс төрийн зорилготой гэж буруушаасан байна.

2024 оны наймдугаар сард оюутнуудын удирдсан бослогын дараа огцорч, Энэтхэг рүү дүрвэсэн 78 настай Хасина Энэтхэгийн “NDTV” телевизэд өгсөн ярилцлагадаа эрсдэлийг үл тоож, эх орондоо буцаж очихын тулд саад бэрхшээл, бүх хуйвалдааныг даван туулна гэж мэдэгджээ.

Сэтгүүлч түүнээс цаазаар авах ялын талаар асуухад Хасина “Би тодорхой хэлмээр байна. Бүх саад бэрхшээл, хуйвалдааныг даван туулж, энэ жил эх орондоо буцаж очно ирнэ” гэжээ. Энэтхэг рүү дүрвэснээсээ хойш тэр анх удаа буцах хугацааны талаар тодорхой мэдэгдэл гаргасан нь энэ юм.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Дака хотын шүүх Хасинаг 2024 оны эмх замбараагүй байдлын үеэр хүний амь хөнөөхийг тушааж, харгислалыг таслан зогсоож чадаагүй гэж үзэн цаазаар авах ял оноосон.

Тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэж, Бангладешийн шүүхийн тогтолцоог өөрийнх нь Авами лиг намыг устгах хэрэгсэл болгон ашиглаж байна гэж мэдэгдсэн юм. Хасина “NDTV” телевизэд “Би үхлээс айдаггүй” гэж тэр хэлээд, өмнө нь түүний намыг тараах гэсэн оролдлогууд амжилтгүй болсныг дурдаж, цаашид ч бүтэлгүйтнэ гэсэн байна.

Зургийн эх сурвалж: Bloomberg

Хасина Бангладеш руу буцахаар төлөвлөж буй нь улс төрийн хувийн хүсэл эрмэлзэлтэй холбоотой биш хэмээжээ. Харин улс төрийн эрх, ардчилал, хууль дээдлэх зарчим болон 1971 оны Тусгаар тогтнолын дайны үзэл санааг сэргээх  зорилготой буцах гэж байгаа гэсэн юм.

Тэрбээр мөн Авами лиг нам үйл ажиллагаа явуулахыг Бангладешид хориглосон ч тус нам нийгэмд гүн суурьтай хэвээр байгаа хэмээжээ. 2024 онд Хасинагийн засаг нуран унасны дараа тогтсон түр хугацааны засгийн газар тус намд хориг тавьсан юм. Хоёрдугаар сард Бангладеш сонгууль явуулахад Авами лиг парламентад өрсөлдөж чадаагүй.

Хасина намынхаа тухай ярихдаа “Авами лиг бол цаасан дээрх байгууллага биш. Харин Бенгалийн хөрс, ард түмэн, түүхийн мөн чанарт үндэслэсэн улс төрийн хүч юм” гэжээ.

Тэрбээр Ерөнхий сайд Тарик Рахманд хоригийг цуцалж, удирдагчдынх нь эсрэг үүсгэсэн хэргүүдийг хэрэгсэхгүй болгохыг уриалсан байна. Улс төрийн хоригдлуудыг суллан, тайван улс төрийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлснээр жинхэнэ ардчилсан орчин бүрдэнэ гэж тэр хэлжээ.

Харин Бангладешийн засгийн газар мэдэгдэл хийхдээ эдгээр арга хэмжээ нь Хасинагийн засгийн газар сүүлийн сарууддаа үйлдсэн байж болзошгүй гэмт хэргүүдэд хариуцлага тооцох оролдлогын нэг хэсэг гэсэн байна.

НҮБ-ын Хүний эрхийн хороо тооцоолсноор Бангладешид өрнөсөн жагсаалын үеэр 1,400 орчим хүн амь үрэгдсэн юм. Хасинагийн засаглал дор Бангладешийн хууль сахиулах болон тагнуулын алба үймээний үеэр системтэйгээр хүний эрхийг зөрчсөн нь хүн төрөлхтний эсрэг хийсэн гэмт хэрэгт дүйцэж магадгүй гэж тус хороо мэдэгдсэн байдаг.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Huuliin asuudlaa shuuh deer shiideh heregtei

Зочин
Зочин

Цаазын ялтай хүн буцна гэдэг их зоригтой сонсогдож байна

Зочин
Зочин

Ene bol uls turiin tom sorilt boloh ni dee

Зочин
Зочин

Үнэхээр буцаж очих эсэхийг нь л харъя

Зочин
Зочин

Bi bol ene medegdeld ergelzej bn

Зочин
Зочин

Хуулийн өмнө хүн бүр тэгш байх ёстой

Зочин
Зочин

Uls tur gej uneheer hetsuu yum aa

Зочин
Зочин

Ингэж мэдэгдэл хийхээс илүү бодит алхам чухал

Зочин
Зочин

Ene ni uls turiin shou bish baigaasai

Зочин
Зочин

Шүүхийн шийдвэр үнэхээр шударга байсан уу

Зочин
Зочин

Буцаж очвол нөхцөл байдал улам хурцдах вий

Зочин
Зочин

Huuli erh zuin asuudal mash ih haragdaj bn

Зочин
Зочин

Ард түмэн нь юу гэж хүлээж авч байгаа бол

Зочин
Зочин

Ymar ch baisan unen ni togtoh heregtei

Зочин
Зочин

НҮБ-ын тайланг ч бас анхаарч үзэх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button