УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учралын ЗГ унах чимээнээр Б.Жавхлан "Оюу толгой"-г ярьсаар гарч ирэв

Н.Учралын Засгийн газрыг огцруулах гарын үсэг О.Цогтгэрэлийн албан бланк дээр зурагдаж эхлээд яг 22 хоног өнгөрч байна. 32 гишүүн гарын үсэг зурснаар амилах тус бланкад өдгөө АН-ын 39 гишүүн гарын үсгээ зурсан байна. О.Цогтгэрэл намрын чуулган хүлээлгүй огцруулах саналаа албан ёсоор тавивал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногт шийдэх боломж бий. Гарын үсэг ийн бүрдэж, Н.Учралын суудал бодитоор ганхаж эхлэх энэ үест Б.Жавхлан "Оюу толгой"-н хэлэлцээрийн агуулгыг ярьж эхлэв.


У.Хүрэлсүхийн байр суурийг хамгийн тод илэрхийлж гарч ирсэн Б.Жавхлан дараагийн Ерөнхий сайд болох магадлалтай хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байна

Өчигдөр УАБЗ "Оюу толгой"-н асуудлаар хуралдсан. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдэд хандаж Монгол Улсын язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ямар ч дарамт, нөлөө, ашиг сонирхолд автахгүйгээр үндэсний эрх ашгаа хамгаалах шийдвэрүүдийг гаргах ёстой. Та бүхний өмнө нам, бүлэглэл, ашиг сонирхлоос илүү эх орон бий. Албан тушаал түр зуурынх, харин эх орон мөнх хэмээжээ.

Харин тус хурлын гадна Сангийн сайд асан Б.Жавхлан "Оюу толгой"-н зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой. Менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулснаар 2.2 тэрбум ам.долларын зардал хэмнэгдэх боломжтой. Харин зээлийн хүүг 1 хувиар бууруулахад 2.7 тэрбум ам.доллар хэмнэгдэнэ. Ажлын хэсэг зээлийн хүүг дор хаяж 4-5 хувиар бууруулах зорилт тавьсан бөгөөд ингэснээр Монголын талын өгөөж 10 тэрбум ам.доллароор нэмэгдэх байлаа.

Хэрэв зээлийн хүүг бууруулах хэлэлцээг сунгахгүй гэж байгаа бол Оюу Толгой төслийг зогсоох хүртэл арга хэмжээ авах шаардлагатай. Бид попролтондоо баригдахгүйгээр Оюу Толгой шиг хоёр, гурав дахь төслийг нээж чадсан бол айлын талыг гуйгаад суухгүй байх байсан" гэх Ерөнхийлөгчийнхтэй ижил байр суурийг илэрхийлэв.

Сангийн сайд байсан хүний хувьд энэ үест дээрх байдлаар дуугарсан нь сайн дүр болов. Мөн дараагийн Ерөнхий сайдад нэрлэгдэж байгаа хүний хувьд Н.Учралыг ганхах үеэр өөрийн нүүдлээ хийж, Ерөнхийлөгчийн байр суурийг тод илэрхийлж гарч ирсэн нь энэ.

Засгийн газар Ноён уулыг ухах, АМНАТ-ийг бууруулах лоббитой хуулийн төслүүдээ намрын чуулган руу татах хувилбар

Н.Учралын Засгийн газар байгуулагдаад 88 хонож байна. Х.Нямбаатарыг нөөцийн махны буруутнаар нэрлэн явуулж, мега төслүүдийг нь гацаасан. Саях Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө "машиндуулж", дэмжүүлсэн. Үргэлжлүүлэн Г.Дамдиннямын "авторласан" Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ж.Энхбаяр төрийн тахилгат Ноён уулын тусгай хамгаалалтын зурвасыг хөндөж, алт ухах ажиллагаа эхлүүлэх, эрчимжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр гэтсэн Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг зүтгүүлсэн ч гал аваад буй.

Ер суудлаасаа буух бүрдүүлбэр, гарын үсэг нь бүрдчихсэн учир Н.Учралд наадам давж, наанадаж Засгийн газраа 100 хоног наслуулахын тулд галтай хуулиудаа түр татаж, намрын чуулганыг угтах хувилбар бий.

Дээр дурдсанчлан О.Цогтгэрэлийн албан бланк дээр Н.Учралыг унагах гарын үсэг зурагдаж эхлээд даруй 22 хоног өнгөрсөн. Саарсан шалтгаан нь, хөшигний ард С.Бямбацогт О.Цогтгэрэлтэй уулзаж "Намрын чуулганаар огцруулах саналаа оруулж ирье" гэх тохироонд хүрсэн гэдэг.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бодит үр дүнгээ л харуулах хэрэгтэй дээ

Зочин
Зочин

Odoo l ulsiin erh ashgaa hamgaalah tsag

Зочин
Зочин

Оюу толгойн асуудлыг улстөрөөс салгаж шийдвэл зөв

Зочин
Зочин

Javhlan ingej yarij baigaa ni sonirholtoi l yum

Зочин
Зочин

Ерөнхий сайд солигдох эсэх нь удахгүй тодорхой болох нь

Зочин
Зочин

Uls tur mash hurdtai uurchlugduj bn

Зочин
Зочин

Ард түмэнд ашигтай шийдвэр л гаргаарай

Зочин
Зочин

Oyu Tolgoin gereeg sain shalgah heregtei

Зочин
Зочин

Yamar ch baisan undesnii erh ashig negd l baikh yostoi

Зочин
Зочин

Зээл, хүүгийн асуудлыг ил тод тайлбарлах хэрэгтэй

Зочин
Зочин

Huurhun yarikh neg oor ajil hiih neg oor shuu

Зочин
Зочин

Улс төрөөс илүү эдийн засгаа бодмоор байна

Зочин
Зочин

Улс төрөөс илүү эдийн засгаа бодмоор байна

Зочин
Зочин

Улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт муу

Зочин
Зочин

Harj l baiya daraa ni dugnenee hiine

Зочин
Зочин

Хугацаа нь ойртож байгаа болохоор үйл явдал сонирхолтой өрнөх нь

Зочин
Зочин

2 нүүртэй хулгайч

Зочин
Зочин

Н.Учрал анхнаасаа сэлгээний тоглогч байсан. Өөрөө ч тэрийгээ мэдэж байгаа...Хэзээ нэг өдөр гараанд гарах эсэх нь өөрөөс нь шалтгаалах биздээ

Зочин
Зочин

doliison pihlu nuursnii mongoor garaa ugaasan hulgaich genet tsochij ene ter ooroo bhdaa hiihgui yasiin eniig lav bish shuu urd idsenee shingeehee bod lalriin gar

Зочин
Зочин

Монгол улсынт өсвийг 6 их наядын хасах руу оруулсан Жавхлан хулгайчаа шалгаач ээ Учралаа

Зочин
Зочин

Хүүк энэ үeэл дүүгээ eрөнхий сайд болгоно гэсэн нь эртнээс л сонсогдсон зүйл. Учралаар гол нь Нямбааг л халуулах зорилготой завсрын мишок болгохоор төлөвлөсөн. Учир нь Нямбааг халсан хүн бол нийслэлийн иргэдийн дунд маш их үзэн ядагдаж нэр нүүргүй болохыг наад захын улс төрд байгаа хүн гадарлана. Учрал eрөнхий сайдад жулдаж ч байгаа, энэ ажлыг хийж чадахгүй байна. Жавхлан ч чадахгүй

Зочин
Зочин

Цогтгэрэл гэж бөөрөнхий тохироочин гар. Наанаа нэг их юм яриад л, цаанаа ганц нэг албан тушаалын тохироо л хийхээс цаашгүй, том сөрөг хүчний удирдагч шинжгүй хүн байнаа

Холбоотой мэдээ

Back to top button