ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анарын сонсгол өнөөдөр болно
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр буюу энэ сарын 30-ны өдөр явуулахаар товыг шинэчлэн тогтоосон байна. Эл сонсгол өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт болох товтой байсан ЭЗБХ-ны ирц хүрээгүйн улмаас болоогүй билээ.
Э.Анар бол УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү. Монголбанк, Төлбөр тооцооны газaр, Газрын захирал, Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Газрын захирал, Монголбанк, Хянал шалгалтын газар, Зайнаас хяналт тавих хэлтэст хянан шалгагч, Монголбанк, Валют, эдийн засгийн газар, Санхүүгийн зах зээлийн хэлтэс, Нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан.
Боловсролын хувьд, Америкийн нэгдсэн улс, Колумбын их сургууль, Төрийн захиргаа, удирдлагын магистр, Япон улсын Хакүо их сургуулийн, Бизнесийн удирдлагын бакaлавр зэрэг хамгаалжээ.
Ташрамд дурдахад, Монголбанк 2023 оны арванхоёрдугаар сараас хойш тэргүүн дэд ерөнхийлөгчгүй ажиллаж байна. Энэхүү албан тушаалд хамгийн сүүлд ажиллаж байсан Г.Дөлгөөн 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Э.Анар олон жил Монголбанкны системд ажилласан туршлагатай юм байна, сонсгол нь ил тод шударга болоосой
Мэргэжлийн чадвар, туршлагаар нь үнэлэх хэрэгтэй болохоос овог нэрээр нь биш
Колумбын их сургууль төгссөн нь давуу тал мөн ч бодит ажлын үр дүн хамгийн чухал
Монголбанк ийм чухал албан тушаалыг удаан хугацаанд эзэнгүй байлгах нь зөв биш
Сонсголыг иргэд ч нээлттэй харах боломжтой байвал илүү итгэл төрнө
Төв банк улс төрөөс ангид байж чаддаг байх нь хамгийн чухал
Mergejliin hun songogdoosoi
Aaviin ner bish ajliin ur dun chuhal
Songol ni ilerhii uls turjihgui boloh heregtei
Columbia ih surguuli tugssun gedeg saihan l sonsogdoj bn
Songoliig ni anhnaas ni duustal uzmeer bn
Uls turiin noloololgui shiidver garaasai
Мэдлэгтэй чадвартай бол ажил дээрээ батлаад харуулах биз
Монголбанкны нэр хүндэд анхаарах цаг болсон
Энхболдыхонд монголчууд өртэй юм уу
zailoo
1 undsen, 1 ded baihad bolood bgaa bol terguun ded songoj yahnav dee? Anar zaaval CV-dee tushaal ahisan gej nemuulmeer bgaa yum uu?
Хүү нь ааынхаа өмнөөс хариуцлага үүрдэггүй юм..