УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Б.Ганчулуун ТЦА-ны дарга болов

С.Амарсайхан бүрэн эрхийнхээ хүрээнд ТЦА-ны дарга, хурандаа М.Батсайханыг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар томилсон. Улмаар тус суудал өнгөрсөн нэг сарын туршид сул байсан ба ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Б.Ганчулууныг томилсон байна.

Тэрбээр, 2020 оноос хойш ЭЦА-ны даргаар ажилласан, 2023 оноос ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар, өнгөсөн 2025 онд ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байсан билээ.

Түүний АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

  • Өөрийнх нь орлого: 40 сая
  • Гэр бүлийн орлого: 12 сая
  • Орон сууц: 2020 онд 295 сая, 2021 онд 410 сая, 2024 онд 1.2 тэрбум болжээ.
  • Автомашин: 80 сая
  • Мал: 77 сая
  • Газар: 47 сая
  • Үнэт эдлэл: 15 сая
  • Авлага: 20 сая
  • Зээл: 876 сая

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button