Иений ханш ам.долларын эсрэг сүүлийн 40 жилд үзэгдээгүй хэмжээнд суларлаа
Өнөөдөр /2026.06.30/ иений ханш ам.долларын эсрэг сүүлийн 40 жилд буюу 1986 оноос хойш үзэгдээгүй хэмжээгээр суларсан байна. Үүнтэй холбогдуулан Токиогоос иений ханшийг тогтворжуулах интервенц хийх магадлал өслөө.
Тодруулбал ам.доллар 162.41 иентэй тэнцсэн байна. Иений ханш суларсан тул Японы Сангийн сайд Сацүки Катаяама мэдэгдэл хийхдээ, эрх баригчид ханшийг тогтворжуулахын тулд хэзээ ч хамаагүй хариу үйлдэл авахад бэлэн байгаа гэжээ.
Энэ улиралд иений ханш хоёр хувиар буурах төлөвтэй байгаа юм. Ингэснээр тус валютын ханш дөрвөн улирал дараалж ханш уналт үзүүлнэ. 2022 оноос хойш иений ханш дөрвөн улирал дараалж унасан тохиолдол гараагүй билээ. Австралийн Хамтын нөхөрлөлийн банкны валютны стратегич Карол Конг хэлэхдээ “Японы Сангийн яам хэзээ интервенц хийх эсэх гэдэг нь сонин биш. Харин хэзээ хйих вэ гэдэг л асуулт болоод байна. Гэхдээ ямар ч интервенц ам.долларын эсрэг ханш сулралтын хандлагыг буцаах магадлал бага” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.