З.Энхболд нарын шүүх хурал 8 цаг үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр завсарлалаа
Анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхээ таван жилээр хасуулсан З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хэргийг давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Нийт найман цагийн туршид шүүх хурал үргэлжилсний эцэст шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр түр завсарлалаа.
Шууд дамжуулалтын холбоос:
Өмнө нь, Шүүгдэгч Б.Энх-Амгалан нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдод нөлөөлсний улмаас үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Харин Шүүгдэгч З.Энхболд нь Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байхдаа улс төрд нөлөө бүхий этгээд болох Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлөн, түүний үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон.
Ийнхүү шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг Эрүүгийн хуулийн 22.1.3-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байдаг.
Давж заалдах хурлаас гарах шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yal uguhguiie kkk iim l shog bgn jiriin arfd tumnii bolomjiig hulgai hiisen huvalzuud
Зика вирусыг буудвал зохимой !
Монголын ардчиллыг устгагч тарваган мангаст тийм ял тохирмой !