Гадаад мэдээДЭЛХИЙ

Кристиано Роналдо ДАШТ-ийн хасагдах шатанд анх удаа гоол орууллаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ийн хасагдах шатны тоглолтууд үргэлжилж байна. Өнөө өглөө Португал Хорваттай учраа таарч 2:1 харьцаатай ялсан. Тоглолтын үеэр Кристиано Роналдо ДАШТ-ийн хасагдах шатны анхны гоолоо оруулсан байна. Хорватын Иван Перисич 58 дахь минутад тоглолтын эхний гоолыг оруулжээ. Үүний дараа Роналдо 68 дахь минутад торгуулийн цохилт хийж гоолын харьцааг тэнцүүлсэн аж.

Тоглолтын үндсэн цагийн төгсгөлд хоёр улсын шигшээ 1:1 онооны харьцаатай байсан юм. Харин нэмэлт цагт Португалын Гонкало Рамос гоол оруулснаар ялжээ. Тэрбээр зургаан удаа хөлбөмбөгийн ДАШТ-д оролцохдоо хасагдах шатанд 29 удаа цохилт хийж байсан юм.

Одоогийн байдлаар дараагийн шатанд шалгараад буй улсууд:

  • Канад
  • Бразил
  • Парагвай
  • Морокко
  • Норвеги
  • Франц
  • Мексик
  • Англи
  • Бельги
  • АНУ
  • Испани
  • Португал      

Энэ удаагийн ДАШТ-д аль баг хожих вэ гэдгийг ЭНД ДАРЖ тааж, найзуудтайгаа өрсөлдөөрэй

Эх сурвалж: Fox News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button