Байгаль орчин
Туул гол Алтанбулаг, Лүн орчимд үерийн түвшнийг давсан тул усанд орохыг байхгүй анхааруулж байна
2026 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул гол Лүн сум орчимд усны түвшин 15 см нэмэгдэж, үерийн түвшинг 15 см даван үерлэж байна. Өнөөдрийн байдлаар Хараа /Дархан хот/, Туул /Лүн сум/, Алтай нуруунаас эхтэй Ховд /Мянгад сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см давсан байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг анхааруулж байна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.