НИЙГЭМНийгэм мэдээ

Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ

Иргэн Ж.Ц нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрээс 2026 оны 1 дүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 5,4 м³ шинэс мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн дүнгээр хохирол нөхөн төлүүлөх хуулийн зохицуулалтын дагуу мөрдөн байцаалтын шатанд Ж.Ц-р 2,3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн.

Энэ хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар мод бэлтгэх) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс Ж.Ц-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цахилгаан хөрөөг устгах, хууль бусаар бэлтгэсэн 5,4 м³ модыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button