НИЙГЭМНийгэм мэдээ

Н.Өсөхбаярын барилдах эсэхийг Н.Номтойбаяр шийднэ

Монголын Допингийн эсрэг байгууллагаас энэ сарын 6-ны өдрийн байдлаар барилдах эрх нь хасагдсан болон түр түдгэлзсэн бөхчүүдийн жагсаалтыг нийтэлсэн байна. Тус жагсаалтад Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын нэр багтаагүй. Спортын арбитрын шүүхээс Н.Өсөхбаярыг допингийн эсрэг зөрчил гаргаагүй гэж үзэн, барилдах эрхийг нь 2026 оны зургаадугаар сарын 16-нд сэргээсэн байдаг.

Иймд тэрбээр энэ жилийн наадмаар барилдах боломжтой болж буй юм. Гэтэл МҮБХ болон Үндэсний бөхийн салбар хорооноос "Н.Өсөхбаяртай холбоотой шүүхийн маргаан эцэслэн шийдэгдээгүй учир барилдуулах боломжгүй" гэсэн тайлбар өгсөн. Улмаар түүнийг бүртгэхгүй байх асуудал үүссэн.

Тэгвэл Н.Өсөхбаярын барилдах эсэхийг Үндэсний бөхийн салбар хороо, МҮБХ бус Баяр наадмын зохион байгуулах хороо шийднэ. Эрх нь ч тэдэнд бий. Өөрөөр хэлбэл, Шадар сайд Н.Номтойбаярын ахалдаг хороо Н.Өсөхбаярыг хэрхэхийг шийдэх юм. Эх сурвалжийн мэдээлснээр баяр наадам зохион байгуулах хороо хуралдсан бөгөөд маргаашийн дотор шийдвэрээ гаргах юм байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button