УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тавдугаар сарын 31-ний дотор дуусгаагүй бол төсвийг буцаан татах асуудлаар ҮХЦ-д маргаан үүсгэв

УИХ-аас батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг тавдугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгаагүй бол буцаан татах зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох заалттай зөрчилдөж байгаа талаар ҮХЦ-д хүсэлт гаргажээ.

Энэ дагуу Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь … үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн эсэх асуудлаар ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж эхэлжээ.

Дээрх маргаантай холбоотой холбогдуулах хуулийн заалтуудыг тодруулан хүргэе.

Төрийн хэмнэлтийн тухай хууль

13.1.Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад дараах журмыг баримтална:

  • 13.1.1.батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах;
  • 13.1.2.энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох;
  • 13.1.3.хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны үр дүнд бий болсон хэмнэлтийг зарцуулахгүй байх;
  • 13.1.4.төсөл, арга хэмжээ төлөвлөсөн хугацаанд бүрэн хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байх;
  • 13.1.5.хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хуулиар батлагдсанаас хойш түүний төсөвт өртөг нэмэгдүүлэх үр дагавар бүхий нэмэлт шаардлагыг зохиогч, ашиглагч, захиалагчийн хяналт тавих этгээд гаргахгүй байх;
  • 13.1.6.улсын болон орон нутгийн төсвийн эх үүсвэрээр барьж ашиглалтад оруулсан барилга байгууламжийн ашиглалтын хугацааны норм дуусахаас өмнө ижил төрлийн барилга байгууламж дахин шинээр барих төслийн санал гаргахгүй байх;
  • 13.1.7.хөдөө аж ахуй, хүнс, импортыг орлох хөрөнгө оруулалтыг нэн тэргүүнд эрэмбэлэх.

Монгол Улсын Үндсэн хууль

Нэгдүгээр зүйл.

  • 2.Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээн тус тус заажээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button