Танилц: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шагнасан улс төрчид ба “ахыгаа бодоорой” гэх агуулга

Өнөө жилийн наадам Богд гэгээний сүүдэр ташаарсан Даншигаас ч сүр дуулиан ихтэй, шагналын хур арвин эхэллээ. Цаад учир нь Монголын анхны зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн сүүлийн жил тохиож буй .
Уламжлал ёсоор Төрийн тэргүүн зарлиг гарган, салбар салбарын хүндтэй эрхмүүдэд одон медаль гардууллаа. Гурван өдөр үргэлжилсэн ёслолын төгсгөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд асан Сү.Батболд, Г.Занданшатар болон одоогийн УИХ, Засгийн газрын гишүүн 30-аад улс төрчдийг Гавьяат эдийн засагч, хуульч тэргүүтэй цол тэмдэг олгосон нь олныг эгдүүцлийг хүргэв.
Ийн хөшигний ард хөгшин залуу улстөрчдөд шагнал тараана гэдэг бол “ахыгаа бодоорой” гэсэн сануулга, аядуу замаар барьцаа лавшруулсан агуулга гэдгийг хэрсүү уншигчид андахгүй.
Ерөнхийлөгч шагнал гардсан дараах улстөрчид дунд Төрийн ордны урд хаалгаар гараад түмэн олонтойгоо уулзах нүүртэй нь хуруу дарам цөөн байлаа. Ихэнх нь арын хаалгаар орж, олны нүднээс бултав.
Нэг. Гавьяат
- Ерөнхий сайд асан Г.Занданшатар Гавьяат эдийн засагч
- Ерөнхий сайд асан Сү.Батболд Гавьяат эдийн засагч
- УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэг Байгаль орчны гавьяат ажилтан
- ЗТХ-ийн дэд сайд асан Л.Халтар Гавьяат тээвэрчин
- Шадар сайд Т.Доржханд Гавьяат эдийн засагч
- Сангийн сайд асан Б.Жавхлан Гавьяат эдийн засагч
- УИХ-ын дарга С.Бямбацогт Гавьяат хуульч
- УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Гавьяат хуульч
- УИХ-ын гишүүн Д.Ганбат Гавьяат хуульч
- УИХ-ын гишүүн Х.Болормаа Үйлчилгээний гавьяат ажилтан
- УИХ-ын гишүүн Х.Жангабыл Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
- УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Соёлын гавьяат зүтгэлтэн
- УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Шинжлэх ухааны гавьяат ажилтан
- УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Гавьяат эмч
Хоёр. “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одон
- АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням
- Сангийн сайд З.Мэндсайхан
- УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
- УИХ-ын гишүүн Ж.Баярмаа
- УИХ-ын гишүүн О.Алтангэрэл
- УИХ-ын гишүүн Г.Ганбаатар
- УИХ-ын гишүүн А.Ганбаатар
- УИХ-ын гишүүн Р.Сэддорж
- УИХ-ын гишүүн О.Саранчулуун
- УИХ-ын гишүүн Ө.Шижир
- УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ёстой балайг нь авч байна даа. авмлгын хэргээр шийтгэгдэж басан таньдаг хүн ч гавьяат авсан байх шиг. булай
Ерөнхийлөгч өө гавъяат хүмүүст өгдөг хэдэн мөнгийг чинь улсын төсөв даах болов уу
УИХ, ЗГ дарга нар аа өөрсдийгөө гавъяатад тодорхойлоод л аваад л зүүгээд л
Шагнал жинхэнэ хөдөлмөр, бодит гавьяанд очдог байх ёстой, улс төртэй холбогдохоор хүмүүс эргэлзэх нь аргагүй
Shagnal gedeg hunii hudulmurig uneldeg baih yostoi bolohoos uls turiin margaan daguulah hereggui
Иргэдийн итгэл хамгийн том шагнал, түүнийг л алдахгүй байх хэрэгтэй
Ard tumnii itgelgui bol yamar ch odon medaliin une tsene buurdag
Шагнал авсан хүмүүс ажлаараа өөрсдийгөө нотолбол маргаан аяндаа намжина
Төрийн шагнал улс төрийн өнгө аясгүй байхыг олон хүн хүсдэг
Uls turiin humuus shagnal avahaar irgediin harah untsug oor baidag yum baina
Barimt notolgoond undeslej dugnelt hiih ni hamgiin zuv handlaga
Хэн нэгнийг биш, зарчмыг нь яривал илүү үр дүнтэй хэлэлцүүлэг болно
Ene sedev oiriin heden odor ih yarih asuudal boloh ni todorhoi haragdaj baina
Иргэдийн асуултад нээлттэй, тодорхой хариулт өгвөл ойлголцол илүү сайжирна
Shagnaliin ner hundiig hamgaalah ni bugdiin ashigtai asuudal
Төрийн шийдвэр болгон олон нийтийн итгэлийг бодолцож байх шаардлагатай
Ard irgediin setgel hanamj hamgiin chuhal hemjuur gej bodoj baina
Etsest ni shagnalaas iluu hiisen ajil, uldeesen ur dun l humuusiin sanald ulddeg
Шоронд орох өдрөө хүлээж байгаа хүн гавъяат авна лээ.