Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран дээд удирдагчаа оршуулж, Персийн буланд АНУ-ын объектод цохилт өгчээ

Иран улс Дээд удирдагч агсан Аяатолла Али Хамэнэйг пүрэв гарагт /2026.07.09/ оршуулсан байна. Мөн Ираны зэвсэгт хүчин Персийн булан дахь АНУ-ын цэргийн дэд бүтэц цохилт өгчээ. Хоёр улс зургаадугаар сард дайныг дуусгах анхан шатны тохиролцоонд хүрсэн нь нуран унахад маш ойрхон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус тохиролцоог нуран унасан гэж лхагва гарагт хэлсэн юм. Гэхдээ тэр ингэж хэлснийхээ дараа АНУ-ын төлөөлөгчид Ираны талтай хэлэлцээ хийнэ гэсэн билээ.

Энэ долоо хоногийн эхээр Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан Катар болон Саудын Арабын хөлөг халдлагад өртсөний дараа АНУ, Иран харилцан цохилт өгөх болсон. АНУ-ын нэгэн албан тушаалтан хэлэхдээ Вашингтон Ирантай тохиролцоонд хүрэх хүсэлтэй хэвээр байгаа, хэлэлцээ үргэлжилж байгаа гэжээ. Хоёр улсын хооронд хурцадмал байдал үүссэний улмаас Далайн мэдээллийн хамтарсан төв (JMIC) Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд тулгарах эрсдэлийг ноцтой түвшинд болгож өсгөсөн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button