ШУУД | Үндэсний их баяр наадмын нээлт үргэлжилж байна

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн тохиож байна.
Баяр наадмын нээлтийг шууд үзэх холбоос:
Аймгийн арслан 162, аймгийн заан 50, аймгийн харцага 17, аймгийн начин 104 бөх хоёрын даваанд барилдана
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн нэгийн даваа өчигдөр /2026.07.10/ Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан. Нэгийн даваанд улсын цолтой нийт 134 бөх нэг барилдаж, хоёр дархан аварга, гурван улсын аварга, долоон улсын арслан, таван улсын гарди, 16 улсын заан, 25 улсын харцага, 70 улсын начин цолтон хоёрын даваанд барилдана.
Харин аймгийн арслан 162, цэргийн арслан гурав, аймгийн заан 50, цэргийн арслан нэг, аймгийн харцага 17, аймгийн начин 104, цэргийн начин гурав, сумын заан 36, сумын начин цолтой хоёр бөх нэг давлаа. Харин цолгүй гурван залуу бөх нэг давлаа.
Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа маргааш 13:00 цагаас эхэлнэ.
Азарга, их нас, сонгомол дунд насны морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

Үндэсний их баяр наадам хурдан азарганы уралдаанаар эхэлдэг уламжлалтай. Гэвч өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйг ММСУХ-Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос мэдэгдлээ.
Тодруулбал, "Хурдан азарга, их нас, сонгомол дунд насны морьдын уралдааныг цаг агаарын нөхцөл байдлын улмаас морь, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг нийт наадамчин олон та бүхэнд үүгээр мэдэгдэж байна. Уралдааны шинэ тов, цагийн мэдээллийг албан ёсны сувгуудаар тухай бүр шуурхай хүргэх болно" гэжээ
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр |2026.07.11|










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.