Байгаль орчин

Дорнод аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо

Малчид, иргэд, аялагчдын анхааралд: 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн нутгаар, 21-ний өдөр Дорнод аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, ус, мөндөр, аянга, цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 07-р сарын 20-ны 20 цагаас 07-р сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +9...+14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цаг агаарын анхааруулгыг үл тоомсорлож болохгүй шүү, ялангуяа гол усны ойролцоо байгаа хүмүүс болгоомжтой байгаарай

Зочин
Зочин

Boroonii medeegee sain harj ayalald yavah heregtei shuu ersdeltei yum bn

Зочин
Зочин

Dornodiin humuus mash anhaaratia baih heregtei ayanga usnii ayul ih bn

Зочин
Зочин

Үерийн аманд буусан айл өрхүүд хамгийн түрүүнд бэлтгэлээ хангах хэрэгтэй

Зочин
Зочин

Tsag agaariin medeegee dagaj yavbal olon ersdelees sergiilj bolno

Зочин
Зочин

Аянга цахилгаантай үед ил задгай газар удаан байхгүй байх нь чухал

Зочин
Зочин

Boroo geed toohgui yavj baigaad asuudald oroh vii de anhaaraarai

Зочин
Зочин

Ийм үед хүүхдүүдийг голын эрэг, тогтоол усанд ойр тоглуулахгүй байх хэрэгтэй

Зочин
Зочин

Maldaa hariultai humuus belenchee sain hiigeerei boroo ih oroh ni

Зочин
Зочин

Цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол хүргэдэг нь хэрэгтэй мэдээлэл шүү

Зочин
Зочин

Usarhag boroo oroh yum bol zam teever ch hundreh baih daa

Зочин
Зочин

Борооны үеэр замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулах хэрэгтэй

Зочин
Зочин

Ayalald garsan humuus nuuts gazar bairlaj ersdelees hol baih heregtei

Зочин
Зочин

Байгальтайгаа тэмцэх биш урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв сонголт

Зочин
Зочин

Гол мөрөн түргэн үерлэх эрсдэлтэй тул анхааралтай байгаарай

Холбоотой мэдээ

Back to top button