Байгаль орчин

Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар хална

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 22-ноос 26-нд уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар хална.

07-р сарын 21-ний 20 цагаас 07-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +22...+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +10...+15 градус, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон голын хөндийгөөр +20…+25 градус, нутгийн баруун өмнөд хэсгээр халж Алтайн өвөр говиор +35…+40 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 4 -9 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бороотой өдрүүдэд гол усны ойролцоо амарч зугаалах хүмүүс анхааралтай байгаарай

Зочин
Зочин

Бороотой өдрүүдэд гол усны ойролцоо амарч зугаалах хүмүүс анхааралтай байгаарай

Зочин
Зочин

Huraltai odor boloh ni dee ayalald yawah humuus tsag agaaraa sain shalgaarai

Зочин
Зочин

Цаг агаарын сэрэмжлүүлгийг ойшоож явах нь өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж байгаа хэрэг

Зочин
Зочин

Boroonii umnu salhi changarah tul jolooch nar bolgoomjtoi ywaarai

Зочин
Зочин

Зун халуун ч аадар бороо гэнэт ордог болохоор үргэлж бэлэн байх хэрэгтэй

Зочин
Зочин

Tsahilgaantai aadar boroo gedeg ayultai shuu malchid irged anhaaraarai

Зочин
Зочин

Уулархаг нутгаар аялах хүмүүс майхан саваа найдвартай бариарай

Зочин
Зочин

Haluun odor ch gesen boroo oroh magadlaltai uchraas shuhree awaad ywaarai

Зочин
Зочин

Борооны үеэр үерийн ам, сайр жалгаар зорчихгүй байх нь хамгийн зөв

Зочин
Зочин

Tsag agaariin medeegee togtmol harj baiwal olon ersdelees sergiilne

Зочин
Зочин

Халуун үргэлжилж байгаа болохоор ус сайн ууж, наранд удаан явахгүй байгаарай

Зочин
Зочин

Boroo oroh ued zam haltirgaatai boldog jolooch nar hurdaa tohiruulaarai

Зочин
Зочин

Цаг агаарын мэдээллийг тогтмол хүргэдэгт баярлалаа

Зочин
Зочин

Uuland garah gej baigaa humuus duulga boroonii huvtsastai ywaarai

Зочин
Зочин

Дуу цахилгаантай үед өндөр модны доор зогсохгүй байх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button